Херкулес
Харагдац

Херкулес буюу Херакл (эртний грек хэл. Ἡρακλῆς, латин. Hercules, англи. Hercules, /ˈhɜːrkjʊˌliːz/) - Эртний Грекийн сонгодог домогт Херакл, Ромын домогт Херкулес гэдэг баатар. Ромчууд Грекийн баатрын дүрс, үлгэр домгийг "Херкулес" нэрээр уран зохиол, урлагтаа тохируулсан байдаг. Барууны сүүлийн үеийн урлаг, уран зохиол, түүнчлэн алдартай соёлд Херкулесийг Хераклаас илүү баатрын нэр болгон ашигладаг юм.
Тэрээр Зевс буюу Ромын домог зүйд Бархасбадьтай адилтгасан бурханы хүү юм. Сонгодог домог зүйд Херкулес хүч чадал, олон тооны алс холын адал явдлаараа алдартай.
Түүний 12 гавьяа
[засварлах | кодоор засварлах]- Немейн арсланг алсан.
- Лернейн Гидраг алсан.
- Керинейн бугыг барьсан.
- Эримантын том гахайг барьсан.
- Нэг өдрийн дотор Авгийн адууны жүчээг цэвэрлэсэн.
- Стимфалийн шувуудыг алсан.
- Кретийн бухыг номхруулсан.
- Диомедын морьдыг хулгайлсан.
- Амазоны хатан хаан Ипполитагийн бүсийг олж авсан.
- Герионы үхрийг олж авах.
- Хесперидийн алимыг хулгайлсан.
- Церберусыг барьж аваад буцаад авчирсан.