Хиагтын гэрээ (1727 он)

Хиагтын гэрээ (Хятад ханз: 恰克圖界約, Орос: Кяхтинский договор) нь 1727 онд Манж Чин гүрэн ба Оросын Хаант Улсын хооронд байгуулагдсан, Монгол дахь тус тусын нөлөөний хүрээгээ баталгаажуулах тухай гэрээ.

Ерөнхий ойлголт[засварлах | кодоор засварлах]

Манж ба Оросын хооронд 1689 онд Нерчийн гэрээ байгуулагдаж, Становын нуруу болон Эргүнэ мөрөнөөр хоёр орны хилийг тогтоосон аж.

Хожим Найралт төвийн үед Манж улс нь Ар Монголыг дагаар оруулж, хүчирхэгжсэн тул дахин гэрээ байгуулж, хилээ тогтоох хэрэгтэй болсон юм. Ийнхүү Хиагтд (одоогийн Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсад байдаг хот) 1727 онд шинэ гэрээ байгуулсан нь Хиагтын гэрээ хэмээн нэршжээ.

Тус гэрээгээр хоёр орон өөрсдийн нөлөөний хүрээгээ баталгаажуулахын зэрэгцээ худалдаа арилжаа, дүрвэгсдийг харилцан шилжүүлэх тухай заалт мөн орсон. Албан ёсны гэрээ нь орос хэл, манж хэл, латин хэлээр үйлдэгдсэн.

Энэхүү гэрээ нь Манж Чин гүрэнд ашигтай гэрээ байсан боловч Сайшаалт ерөөлтийн үеэс эхлэн Манж улсын хүч суларч, эцэстээ Айгуний гэрээ ёсоор өнөөгийн ОХУ-БНХАУ-ын хилийн шугамын дагуу тогтсон юм.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]