Jump to content

Хиймэл оюун ухааны ёс зүй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хиймэл оюун ухаан

Хиймэл оюун ухааны ёс зүй нь тухайн салбарын ёс зүйн тодорхой эрсдэлтэй гэж үздэг өргөн хүрээний сэдвүүдийг хамардаг. Үүнд алгоритмын гажуудал, шударга байдал, автоматжуулсан шийдвэр гаргалт, хариуцлага, хувийн нууцлал, зохицуулалт зэрэг багтана. Үүнчлэн энэ нь ирээдүйд тулгарч болох сорилтууд болох машины ёс зүй (ёс зүйд нийцсэн машиныг хэрхэн яаж хийх), үхлийн бие даасан зэвсгийн систем, зэвсгийн уралдааны динамик, хиймэл оюун ухааны аюулгүй байдал, зохицуулалт, технологийн ажилгүйдэл, хиймэл оюун ухаанаар идэвхжүүлсэн ташаа мэдээлэл, хэрхэн ёс суртахуунтай хиймэл оюун ухааныг засах вэ? супер хиймэл оюун ухаан ба оршин тогтнолын эрсдэл гэх мэт.

Зарим салбарууд нь харьцангуй чухал ёс зүйн үр дагавартай байна жишээлвэл эрүүл мэнд, боловсрол, эрүүгийн хууль, эсвэл зэвсэгт хүчин зэрэг салбарууд хамарна.