Химийн тайлбар

А[засварлах | кодоор засварлах]

  • Атом=Химийн урвалаар үл задрах бодисын эгэл хэсгийг АТОМ гэнэ.
  • Авогадрын тоо=1 моль бодист агуулагдах NA гэж тэмдэглэсэн 6.02*1023 ширхэг жижиг хэсгийн тооо.
  • Анион=Цахилгаан саармаг атом буюу бүлэг атом электрон авахад үүсэх сөрөг цэнэгтэй ионууд ялгардаг юм

В[засварлах | кодоор засварлах]

  • Валентын электрон=Химийн урвалд оролцох чадвартай химийн элемэнтийн атомын гадаад давхрааны электронууд.
  • Валент чанар=Химийн элемэнтийн атомын химийн холбоо үүсгэх чадвар.

Д[засварлах | кодоор засварлах]

  • Дан бодис=Нэгэн төрлийн элемэнтээс тогтсон химийн нэгдэл.
  • Давс=Найрлагадаа нэмэх цэнэгтэй металлын ион болох суурийн үлдэгдэл ба хасах цэнэгтэй ион болох хүчлийн үлдэгдэл агуулсан нийлмэл бодис.
  • Дундын давс=Хүчлийн молекул дахь устөрөгчийн атом нь металлын атомаар бүрэн халагдахад үүсэн давс.

З[засварлах | кодоор засварлах]

  • Задрах урвал=Нэг нийлмэл бодисоос хоёр ба түүнээс дээш тооны бодис үүсэх урвал.

И[засварлах | кодоор засварлах]

  • Ион=Эерэг ба сөрөг цэнэгийн илүүдэлтэй атом.
  • Ионы холбоо=Харилцан эсрэг цэнэгтэй ионуудын таталцлын хүчээр үүсэх холбоо.
  • Исэлдэх урвал=Атом,молекул,ион өөрөөсөө электрон алдаж исэлдүйхэн хэм ихсэх урвал.

К[засварлах | кодоор засварлах]

  • [[Катион]= эерэг цэнэгтэй нэг эсвэл олон атом агуулж буй ион юм
  • Ковалентын холбоо=Дундын хос электроны үүсгэх химийн холбоо.

М[засварлах | кодоор засварлах]

  • Молекул=Химийн холбоо анх удаа илэрдэг бодисын зохион байгуулалтын түвшинд хамаарагдах бодис.
  • Молийн тоо=Бодисын тоо хэмжээний нэгж.12 грамм нүүрстөрөгчид агуулагдах атомын тоотой тэнцүү тоо ширхэг бүхий жижиг хэсэг (атом,молекул,ион)-ийг 1 моль гэнэ. 1 моль бодис буюу 12 грамм нүүрстөрөгчид атом агуулагдана .
  • Молийн масс=Нэг моль бодисын нийт масс.
  • Молийн эзэлхүүн=Хэвийн нөхцөлд байгаа 1 моль дурын хийн эзэлхүүн.

Н[засварлах | кодоор засварлах]

  • Нийлмэл бодис=Хоёр буюу түүнээс дээш төрлийн элемэнтээс тогтсон химийн нэгдэл.
  • Нэгдэх урвал=Хоёр ба түүнээс дээш тооны дан эсвэл нийлмэл бодисоос нэг нийлмэл бодис үүсэх урвал.

О[засварлах | кодоор засварлах]

  • Оксид =Аливаа химийн элемэнтийн хүчилтөрөгчтэй үүсгэсэн нийлмэл бодис.

С[засварлах | кодоор засварлах]

  • Саармагжих урвал=Хүчил шүүлтийн харилцан үйлчлэлээр давс, ус үүсэх урвал.
  • Солилцох урвал=Хоёр нийлмэл бодисоос шинэ хоёр нийлмэл бодис үүсэх урвал.
  • Суурийн оксид=Устай харилцан үйлчилж суурь үүсгэдэг оксид.
  • Суурь= Найрлагдаа металлын ион болон суурийн үлдэгдэл эсвэл гидроксид ион агуулсан нийлмэл бодис.

Т[засварлах | кодоор засварлах]

Туйлгүй ковалент холбоо=Харьцангуй цахилгаан сөрөг чанараараа ижил атомуудын хооронд үүсэх ковалент холбоо.

У[засварлах | кодоор засварлах]

  • Уусмал=Уусагч ба ууссан бодисоос тогтсон холимог.
  • Уусах чанар =Өгөгдсөн температурт 100 г усанд бүрэн уусч ханасан уусмал үүсгэх ууссан бодисын хэмжээ.
  • Уусмалын процентын концентрац=100 г уусмалд агуулагдах ууссан бодисын массын хэмжээг процентээр илэрхийлсэн хэмжээ.

Ү[засварлах | кодоор засварлах]

Х[засварлах | кодоор засварлах]

  • Халах урвал=Нэг дан бодис нэг нийлмэл бодистой харилцан үйлчилж шинэ дан бодис , шинэ нийлмэл бодис үүсэх урвал.