Jump to content

Химийн физик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Химийн физик (англи. Chemical physics, орос. Химическая физика) бол химийн бодисын бүтэц, хувирлыг зохицуулдаг физик хуулиудын шинжлэх ухаан юм.

Химийн физик 20-р зууны эхээр квант механик үүссэнтэй холбоотой бие даасан шинжлэх ухаан болон мэндэлсэн. Химийн физик хуулиуд нь химийн холбоо, молекул хоорондын харилцан үйлчлэл, молекулуудын урвалын тухай онолын үндэс болсон юм. "Химийн физик" гэсэн нэр томъёог 1930 онд германы эрдэмтэн Арнольд Аукен (герм. Arnold Thomas Eucken, 1884–1950) нэвтрүүлсэн бөгөөд тэрээр өмнө нь хэвлэгдсэн физик химийн гарын авлагадаа "Химийн физикийн сурах бичиг" гэж нэрлэжээ.

Химийн физикийн үүсэл хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан нь 1920-1930-аад онд гинжин урвалын онолыг бүтээсэн оросын Николай Семёнов, английн Сирил Хиншелвуд эрдэмтэд юм. 1935 онд үнэмлэхүй урвалын хурдны онолыг боловсруулсан Генри Айринг, Майкл Полани, М.Эванс нар бөгөөд 1930-аад оны эхээр квант химийн аргыг боловсруулсан Линус Паулинг, Жон Слэйтер, Роберт Мулликэн, Жон Эдвард Ленард-Жонс, Фридрих Хунд нар юм.

Химийн физикийн ололт амжилтуудын нэг бол салаалсан гинжин урвалын онол гэж үзэх ёстой.