Jump to content

Химийн шинж чанар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Химийн шинж чанар гэдэг нь бодис химийн урвалд орох үед эсвэл урвалын дараа илэрдэг шинж чанарыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бодисын химийн найрлага, бүтэц өөрчлөгдсний дараа тодорхойлогдох шинж чанар юм. Энгийнээр хэлбэл бодисын химийн шинж чанарыг зөвхөн харах, хүрэх замаар тодорхойлох боломжгүй. Үүнийг судлахын тулд тухайн бодисын дотоод бүтэц ихээхэн өөрчлөгдөх шаардлагатай байдаг. Бодис химийн урвалд ороход түүний шинж чанар эрс өөрчлөгдөж, химийн өөрчлөлт үүсдэг. Харин катализаторын шинж чанар мөн химийн шинж чанарт тооцогддог.[1]

Химийн шинж чанарыг физик шинж чанартай харьцуулж болно. Физик шинж чанарыг бодисын бүтэц, найрлагыг өөрчлөхгүйгээр тодорхойлох боломжтой байдаг. Гэвч физик хими болон хими физикийн зааг дээрх бусад салбаруудад зарим шинж чанарыг химийн эсвэл физикийн гэж ангилах нь судлаачийн үзэл баримтлалаас хамаарч өөр байж болно. Материалын физик болон химийн шинж чанарууд нь тэдгээрийн үндсэн бүтэц, мөн чанараас үүдэн бий болдог хоёрдогч шинжүүд гэж үздэг. Энэ хамаарал нь хэд хэдэн түвшинд илэрч болох юм.[1]

Химийн шинж чанарыг бодисыг ангилахад ашигладаг. Мөн үл мэдэгдэх бодисыг таньж тодорхойлох, бусад бодисоос нь ялгах эсвэл цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой. Материал судлалын салбарт бодисын химийн шинж чанарыг тухайн материалыг ямар зориулалтаар ашиглахыг тодорхойлоход өргөн хэрэглэдэг[1]

  1. 1 2 3 "Chemical property", Wikipedia (Англи хэлээр), 2026-02-10, Татаж авсан: 2026-07-23