Хит Лежер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хит Лежер
Лежер 2006 онд.
Төрсөн Хитклифф Эндрю Лежер
1979 оны 4 сарын 4 (1979-04-04)
Австрали, Перт
Нас барсан 2008 оны 1 сарын 22 (28 насалсан)
АНУ, Нью-Йорк, Манхэттен
Ажил Жүжигчин
Он жил 1992–2008

Хитклифф Эндрю Лежер (англ. Heath Andrew Ledger, 1979 оны 4 сарын 4 - 2008 оны 1 сарын 22) нь Австралийн жүжигчин, найруулагч байв.

Тэрбээр 10 Things I Hate About You (1999), The Patriot (2000), A Knight's Tale (2001), Monster's Ball (2001), Lords of Dogtown (2005), Brokeback Mountain (2005), The Dark Knight (2008), and The Imaginarium of Doctor Parnassus (2009) зэрэг кинонуудаараа асар их амжилт, нэр хүндийг олж чадсан билээ. Мөн кино найруулагч болох сонирхолтой байсан учир дууны видео найруулах сонирхолтой байсан. Гэхдээ тэрбээр "The Dark Knight" кинонд Жокерын дүрийг бүтээснээсээ төд удалгүй нас барсан юм. Маш олон хүн түүнийг дүрдээ хэтэрхий гүн орсноос болж амиа алдсан хэмээн үздэг.

Тэрбээр Жокерын дүрээрээ Оскарын шагналыг хүртсэн боловч өөрөө хүртэж чадалгүй, гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм.

2004-2007 онд жүжигчин Мишель Уильямстай хамтран амьдарч байв. Тэдний охин Матильда 2005 онд төржээ.

Онцлох кино бүтээлүүд[засварлах | edit source]

Чиний тухайд үзэн яддаг 10 зүйл (1999)

Эх оронч (2000)

Хүлэгт баатрын түүх (2001)

Бөгтөр уул (2005)

Касанова (2005)

Тэнд би байхгүй (2007)

Харанхуйн хүлэг баатар (2008)