Jump to content

Хишигжаргалын Хэрлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хишигжаргалын Хэрлэн (1967 оны 5-р сарын 17-нд Хэнтий аймагт төрсөн) Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга, топ менежер юм.

1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр сурч төгссөн.

1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч,

1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал,

1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй,

2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга,

2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга,

2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал,

2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга,

2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал,

2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал,

Монгол Улсын Засгийн газрын  2017 оны  12 дугаар сарын 6-ны өдрийн 334 дүгээр тогтоолоор Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилогдон 2021 он хүртэл ажиллаж байсан.

2021 оны 12-р сараас Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн даргаар ажиллаж байна.