Хлормайенит
Ca12Al14032[☐4CI2] химийн томьёотойХлормайенит (Англи: Chlormayenite, Германы Майен хотын нэрээр нэрлэсэн) нь куб тэгш хэмтэй, ховор төрлийн кальцийн хөнгөн цагааны исэл эрдэс юм. Анх 1964 онд Айфелийн (Герман) галт уулын цогцолбороос илэрсэн. Мөн Израилын Хатрурим болон зарим шатсан нүүрсний овоолго зэрэг пирометаморфик (pyrometamorphic - маш өндөр температурын нөлөөгөөр, ихэвчлэн галт үйл явцын улмаас чулуулаг, хөрс богино хугацаанд хайлж, дахин талстажсан байдлыг хэлдэг нэр томьёо) цэгүүдэд байдаг. Энэ нь Германы Майен болон Австрийн Штири мужийн Клёх хот дахь базальт доторх дулааны өөрчлөлттэй шохойн чулуун ксенолитуудад тохиолддог. Энэ нь кальцит, эттрингит, волластонит, ларнит, браунмиллерит, геленит, диопсид, пирротит, гроссуляр, шпинель, афвиллит, женнит, портландит, жасмундит, мелилит, калсилит болон корундтай хамт шохойн чулуун ксенолитуудад байдаг. Хатруримд энэ нь спуррит, ларнит, гроссит болон браунмиллериттэй хамт тохионо. Синтетик Ca12A114O33 болон Ca12A114O32(OH)2 нь мэдэгдэж байгаа бөгөөд тэдгээрийг хлорын оронд чийгээр тогтворжуулдаг. Томьёог [Ca12A114O32]O гэж бичиж болох бөгөөд энэ нь өвөрмөц онцлогтой анионы диффузийн процессыг илэрхийлдэг.
Хлормайенит нь цементэд кальцийн алюминат хэлбэрээр байдаг бөгөөд түүний томьёог 11CaO·7 Al2O3·CaCl2 эсвэл C11A7CaCl2 гэж бичдэг.