Jump to content

Ховд аймгийн музей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ховд аймгийн музей нь 1950 онд “Орон нутаг судлах кабинет” нэртэй 2 орон тоо, 300 гаруй үзмэртэй байгуулагдаж байсан.

1967 онд “Аймгийн орон нутаг судлах музей”, 1991 онд “Аймгийн Музей”, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 8-р сарын 2-ны өдрийн 17/03 тогтоолоор “ГАЛДАН БОШГОТ ХААНЫ НЭРЭМЖИТ” Ховд аймгийн Музей болон өргөжин, Баруун Монголын ард түмний түүх соёл, зан заншлыг харуулсан эд өлгийн зүйлсийг олон нийтэд сурталчлан ажиллаж байна.

Манай байгууллага 3100 гаруй үзмэртэй, жилд 7000-9000 орчим үзэгч сонирхон үздэг. Музей нь Байгаль газарзүй, Эртний түүх, Манжийн үе, Монгол ахуй, Угсаатан, Алдартан, Шашин, Боловсрол гэсэн 8 танхимуудад болон төрөлжсөн үзэсгэлэн дэлгэн үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

Хаяг: Ховд айиаг, Жаргалант сум, Цамбагарав баг Занын гудамж.