Jump to content

Хогийн ургамлын ангилал (Органик хүнсний ногоо тариалах)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Таримал ургамлын талбайд түүнтэй хамт ургаж, тариаланчдад ихээхэн хохирол учруулдаг зэрлэг ургамлыг хог ургамал гэнэ. Мөн нэг зүйлийн таримал ургамлын талбайд өөр зүйлийн таримал ургасан байвал тэр нь хог ургамал болно. Эдгээрээс гадна аль нэг сортын талбайд өөр сортын ургамал ургасан байвал мөн хог ургамал болно.

Энэхүү ангилал нь хог ургамалтай тэмцэх аргыг боловсруулахад суурь үндэс болно. Ургамлын ангиллын гол зарчим нь ботаникын шинжүүд байдаг боловч тэмцэх аргыг боловсруулах үүднээс хог ургамлыг гол төлөв биологийн онцлог, үржих арга, амьдрах хугацаа зэрэг шинжүүдээр бүлэглэх нь ашигтай. Хог ургамлыг доорх байдлаар ангилна.

Цөөн наст хог ургамал:

1. Эртэч/ түр зуурын

2. Эртийн зусах

3. Оройн зусах

4. Өвөлжигч

5. Өвөлжих

6. Хоёр наст

Олон наст хог ургамал:

А. Вегетативаар бага, үрээр голдуу үржинэ:

1. Сахлаг үндэстэй

2. Голлосон үндэстэй

Б. Үрээр бага, вегетативаар голдуу үржинэ:

1. Сонгинолог ба булцуулаг

2. Мөлхөө үндэст

3. Үндэслэг ишээр

4. Үндсээр үрждэг

Шимэгч хог ургамал:

1. Шимэгч

• Ишний

• Үндэсний

2. Хагас шимэгч

• Үндэсний