Хойдбайгал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Хойдбайгал хот» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Хойдбайгал хот
орос. город Северобайкальск
бур. Хойто Байгал хото
Улс Flag of Russia.svg Орос
БНУ Flag of Buryatia.svg Буриад
Хот Хойдбайгал
Газрын байц д.т.д. 500 м
Хүн ам 2012 онд 24,615 хүн
1974 он Суурин үүссэн
1980 он Хотын зэрэг олсон

Хойдбайгал (аль эсвэл Хойд Байгал гэж бичнэ; оросоор Северобайкальск гэдэг нь «Байгалын хойдох» гэх утгатай; буриадаар Хойто Байгал гэж бичдэг) гэж Оросын Холбооны Улсын Байгал нуурын хойд эргийн нэгэн хот, тэр дундаа Бүгд Найрамдах Буриад Улсын хоёрдугаар их хот байдаг. Нуурын өврөөр тойрдог төмөр замаас гадна араар тойрох төмөр зам 1974 онд эндэхийг дайран тавигдав. Байсан суурин өргөжиж 1980 оноос хот гэгдээд одоо бүр БНУ-ын ач холбогдолтой хот болж дэвшчихээд байна. БНБурУаймаг (оросоор район, буриадаар аймаг)-тай тэнцэх зэргийн ийм зүйл хоёр л бий (нөгөө нь Улаан-Үд). Хойдбайгал хот руу цардмал замаар Улаан-Үдээс 440 км, Эрхүү хотоос 500 км давхиж байж хүрнэ. Хотоос холгүй Тыя гэдэг нэртэй гол Байгал руу цутгадаг. Оршин суугчдын тоо 1979 оны 12.9 мянгаас өсч 1989 онд 28.3 мянган хүнтэй болсон. Дараа нь тоо буурсаар 2010 он гэхэд 24.6 мянган хүн аж төрөн суудаг болжээ.[1]

Хэдэн зураг[засварлах | edit source]

Иш баримт[засварлах | edit source]