Jump to content

Хойд Америкийн шүүмж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хойд Америкийн шүүмж нь Америкийн Нэгдсэн Улсын хамгийн анхны уран зохиолын сэтгүүл юм. 1815 онд тус сэтгүүлийг Натан Хэйл Бостон хотноо үүсгэн байгуулсан. 1940 оныг хүртэл тасралтгүй хэвлэгдэж байгаад 1964 онд Айова дах Корнелийн Коллежид Роберт Дана дахин шинэчлэх хүртэл идэвхгүй байсан. 1968 оныг хүртэл Хойд Айовагийн Их Сургууль сэтгүүлийн хэвлэлийг хариуцаж байсан. 19-р зууны архивуудыг Корнелийн Их Сургуулийн цахим сайтаас үнэгүй үзэх боломжтой.

Хойд Америкийн Шүүмж сэтгүүлийн анхны редактор Вильям Тудор байсан бөгөөд үндэслэгчид нь Бостоны Зохиолын Түүвэр Клубын гишүүд байжээ. Тэд жинхэнэ Америкийн соёлыг хөгжүүлэхээр Хойд Америкийн Шүүмж сэтгүүлийг эхлүүлсэн. Үүсгэн байгуулагдсан эхний он жилүүдэд шүлэг, уран зохиол, олон төрлийн эсээнүүдийг сард хоёр удаа хэвлэгдэж байсан. Гэвч 1820 онд гурван сардаа 1 хэвлэгддэг болж сэтгүүлийн агуулга ч нийгмийг хөгжүүлэх, соёлыг дэлгэрүүлэх талд илүү анхаарах болсон. Хойд Америкийн Шүүмж нь олон нийтийн боловсрол, удирдлагыг дээшлүүлж дунд сургуульд шинэчлэл хийж, эмч, хуульчдын мэргэжлийн сайн сургалтаар хангаж улсын шоронд хоригдлуудыг засан хүмүүжүүлж боловсролтой мэргэжилтнүүдийн тусламжтай засгийн газрыг сайжруулах зэрэг ажлыг дэмжсэн.

Хойд Америкийн Шүүмжийн редакторууд болон хувь нэмрээ оруулагчдад хэд хэдэн Шинэ Английн оршин суугчид болох уран зохиолын болон улс төрийнхөн багтсныг дурдвал Жон Адамс, Жорж Бэнкрофт, Натаниел Боудич, Вильям Куллен Браянт, Левьс Касс, Эдвард Т.Чаннин, Калеб Кашин, Ричард Хэнри Дана, Александр Хилл Эверет, Эдвард Эверет, Жон Лотроп Мотли, Жеред Спаркс, Жорж Тикнор, Гульян С.Верпланк, Даниел Вебстер нар юм.