Хойд суваг
Харагдац

Хойд суваг (англи. North Channel, ирланд. Sruth na Maoile) — Их Британи, Ирландын арлуудын хоорондох хоолой бөгөөд Ирландын тэнгисийн хойд хэсгийг Атлантын далайтай холбодог. Энэ хоолой нь 170 км урт, 20–40 км өргөн, 272 м хүртэл гүнтэй (Бофортын шуудуу). Энэ хоолой нь заримдаа хүчтэй далайн салхинд өртдөг бөгөөд салхины хурд нь 12 км/цаг хүрдэг ажээ.