Jump to content

Хокүсай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хокүсай
北斎
Өөрийн хөрөг
Төрсөн
Токитаро
Япон: 時太郎

(1760-10-31)31 10 сарын 1760
Япон, Эдо
Нас барсан10 5 сарын 1849(1849-05-10) (88 насалсан)
Япон, Эдо
Known forҮкиёо-э зураг, Манга, Бар хэвлэл
WorksКанагавагийн их давалгаан чанад
Тааламжит салхи, цэлмэг тэнгэр
Наймаалж ба шумбагч эмэгтэй

Кацүшика Хокүсай (яп. 葛飾 北斎, 1760 оны 10 сарын 31-нд төрсөн – 1849 оны 5 сарын 10-нд нас барсан) Эдогийн үеийн Японы үкиёо-э зураач, барчин.[1] Түүний Фүжи уулын гучин зургаан үзэмж нэртэй цуврал бар хэвлэлийн бүтээлээс хамгийн алдартай нь Канагавагийн их давалгаан чанад. Хокүсай дан ганц хүний хөрөг бус, байгалийн үзэмж, ургамал, амьтныг зурснаар үкиёо-э урлагийг хөгжүүлжээ. 19-р зуунд Японы хаалттай үе дуусгавар болж, Японы урлаг соёл баруунд танигдах үед Винсент ван Гог, Клод Моне нар Хокүсайн бүтээлийг судалж өөрсдийн бүтээлдээ хэв маягийг нь шингээжээ.

Дотоодын жуулчлал ихсэж, мөн өөрөө ч Фүжи уулыг хүндэлдэг байсан учир алдарт Фүжи уулын гучин зургаан үзэмж бүтээлээ туурвисан. Уг цувралаас Канагавагийн их давалгаан чанад, Тааламжит салхи, цэлмэг тэнгэр бүтээлүүд нь гадаад дотоодын олны хүртээл болж, хамгийн алдартай бүтээл нь болсон юм.[2]

Хокүсай 88 насалж, нас барах хүртлээ бар хэвлэлийн үкиёо-э, уран зураг, номын зураг зэрэг 30,000 бүтээлээ туурвин, хүн төрөлхтний урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Онцлох бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
  1. Nussbaum, Louis Frédéric. (2005). "Hokusai" in Japan Encyclopedia, p. 345.
  2. Kleiner, Fred S. and Christin J. Mamiya, (2009). Gardner's Art Through the Ages: Non-Western Perspectives, p. 115.