Jump to content

Холбооны ерөнхийлөгч (Герман)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Xолбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны ерөнхийлөгч
Холбооны ерөнхийлөгчийн сүлд туг
Холбооны ерөнхийлөгчийн сүлд туг
холбооны бүргэд
Xолбооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер
Одооны ерөнхийлөгч
Франк-Вальтер Штайнмайер
Ерөнхийлөгчийн ордон Берлин дахь Ордон Бельвю,
Бонн дахь Вилла Хаммершмид
Ерөнхийлөгчийн хугацаа таван жил
(үргэлжлүүлээд дахин нэг удаа сонгогдох эрхтэй)
Алба бий болсон 1949 оны 5 сарын 24
Сүүлийн сонгууль 2017 оны 2 сарын 12
Мэндлэлт Ноён Холбооны ерөнхийлөгч
Орлогч Бундесратын ерөнхийлөгч
Цахим хуудас www.bundespraesident.de
Xолбооны ерөнхийлөгчийн бэлгэдэл

ХБНГУ-ын Xолбооны Ерөнхийлөгч (герм. Bundespräsident) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төрийн тэргүүн юм.

Энэхүү албан тушаал нь 1949 онд Англи, Франц, АНУ зэрэг улсууд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсыг байгуулсаны дараа бий болгосон юм. Холбооны Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн байгууллага болох Холбооны хурал тусгай хурлаар сонгодог байна. Холбооны хурлын бүрэлдэхүүнд Бундестагийн болон Орон нутгийн хурлааас пропорционал зарчмаар сонгогдсон гишүүд ордог байна. Холбооны Ерөнхийлөгч 5 жилийн хугацаатай олонхын саналаар сонгогддог. Нэг удаа дахин улиран сонгогдох боломжтой байдаг. Холбооны Ерөнхийлөгч Берлин хотод -Бельвю цайз болон Бонн хотод Хаммершмидт харшид байралдаг байна. 2017 оны 3 дугаар сарын 19-нөөс уг албан тушаалд Франк-Вальтер Штайнмайер сонгогдоод байгаа.

Xолбооны ерөнхийлөгч нь тус улсын улс төрийн системийн өдөр тутмын ажилд огт оролцдоггүй. Хэдийгээр ингэж оролцох эрхийг нь үндсэн хуулиар нь хориглосон заалт байхгүй ч, Германы төрийн тэргүүд уламжлалаа даган улс төрийн бодлогын хэрэгт оролцдоггүй байна. Германд төрийг удирдах дээд эрх нь Холбооны канцлер (эсвэл Холбооны канцлер хатагтай) болон Холбооны Их Хуралд байна.[1] Ерөнхийлөгчийн алба буюу Ерөнхийлөгчийн Тамгын газар нь зөвхөн ёслолын ажлаар хязгаарлагдахгүй, харин улс төрийн хэрэгт оролцох эрх, үүрэгтэй. Ерөнхийлөгчийн албаны эрхлэх үйлийг үндсэн хуулиар зааж өгсөн байна. Үүнийг хэрэгжүүлэх эсэхээ xолбооны ерөнхийлөгч нь бие даан шийдэх ба үүнтэй холбоотойгоор түүнд өөрийнхөө саналыг илэрхийлэх эрх нь бас бий.[2]

Олон улсын эрх зүйд Холбооны Улсыг төлөөлөхөөс гадна Холбооны ерөнхийлөгч нь хямралын үед улс төрийн хэрэгт бие даан шийддэг хэд хэдэн нөөц даалгавар бас байна.[3] Үүнд жишээлбэл Бундестагийн бус замаар гарч буй хуулийг хуульчлаx зөвшөөрөл өгөх, бундес канцлерийн сонголтын ажилд, Германы Бундестагийг татан буулгах шийдвэрийг гаргах гэх мэт.

Холбооны ерөнхийлөгч нь төрийн тэргүүний хүрээнд дараах үүргийг гүйцэтгэнэ:

Өнөөг хүртэлх холбооны ерөнхийлөгчид

[засварлах | кодоор засварлах]
ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгчид
Д/дНэр (амьдралын он жил)НамАлба эхэлсэн хугацааАлба дууссан хугацааӨдрөөрСонгууль
1Теодор Хойс (1884–1963)ГЧАН 12.09.1949112.09.195936531949/1954
2Хайнрих Любке (1894–1972)ГХАХ13.09.195930.06.196935791959/1964
3Густав Хайнеманн (1899–1976)ГНАН01.07.196930.06.197418261969
4Вальтер Шеель (1919–2016)ГЧАН01.07.197430.06.197918261974
5Карл Карстенс (1914–1992)ГХАХ01.07.197930.06.198418271979
6Рихард фон Вайцзеккер (1920–2015)ГХАХ01.07.198430.06.199436521984/1989
7Роман Херцог (1934–2017)ГХАХ01.07.199430.06.199918261994
8Йоханнес Рау (1931–2006)ГНАН01.07.199930.06.200418271999
9Хорст Көлэр (* 1943)ГХАХ01.07.2004 31.05.2010221612004/2009
Алба эзэнгүй29
10Кристиан Вульф (* 1959)ГХАХ30.06.201017.02.201235982010
Алба эзэнгүй29
11Йоахим Гаук (* 1940)нам бус18.03.201218.03.201718302012
12Франк-Вальтер Штайнмайер (* 1956)ГНАН19.03.2017алба хашиж буй34122017

Теодор Хойс, Рихард фон Вайцзеккер нар хоёр удаа бүрэн эрхийнхээ хугацаанд ажилласан ерөнхийлөгчид юм.

Хайнрих Любке, Хорст Көлэр, Кристиан Вульф нар нь Холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өөрсдийн хүсэлтээр хүлээлгэн өгснөөр хугацаанаасаа өмнө дуусгавар болгожээ.

 Commons: Xолбооны ерөнхийлөгч – Викимедиа дуу дүрсний сан
  1. Дэлгэрэнгүй: Xолбооны ерөнхийлөгчийн алба ба үүрэг, Xолбооны ерөнхийлөгчийн албанаас өөрсдийн албаны хэргийг тодорхойлсон тодорхойлолт, хандсан 2012-07-22.
  2. Urteil des BVerfG, 2 BvE 4/13 vom 10. Juni 2014, Abs.-Nr. 21 f.
  3. Heinrich Wilms: Staatsrecht I. Staatsorganisationsrecht unter Berücksichtigung der Föderalismusreform. Stuttgart 2007.