Jump to content

Холбооны муж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Холбооны муж (Англи: Federated state) (бас улс, аймаг, дүүрэг, бүс нутаг, кантон-мужийн хэмжээний газар, засаг захиргаа, область, эмират) нь холбооны нэг хэсэг болох газар нутаг, үндсэн хууль дээр нэгдэн нийлсэн нийгэмлэг юм. Холбооны муж нь бусад холбооны мужууд болон холбооны засгийн газрын хооронд эрх мэдлээ хуваагдаг тул олон улсад тусгаар тогтнолгүй. Вестфалийн тусгаар тогтнол (холбооны засгийн газар нь хэрэгжүүлдэг )гэж нэрлэгддэг олон улсад тусгаар тогтнолоо зарласан мужуудаас ялгаатай нь холбооны муж нь дэлхийн бусад улстай харилцахдаа хяналтын болон холбооны хууль тогтоомжийн хяналтаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Чухал нь холбооны мужид олон улсын эрх зүйн субьект гэх автомат байр суурь байхгүй. Оронд нь холбооны нэгдэл гэдэг нь нь олон улсын эрхзүйн зүгээс тусгаар тогтносон улс.Холбооны үндсэн хуулийн бүтцээс хамаарч холбооны муж нь газарзүйн хувьд тодорхой нутаг дэвсгэрийн хэсэгт хууль тогтоох, шүүх, засаглах эрхтэй ба жишээлбэл худалдаа наймаа аялал жуулчлалыг тодорхой хууль тогтоомжийн хүрээнд явуулах боломжтой. Энэхүү муж нь мөн ус эсвэл бусад нөөцийг хамтын ажиллагаагаар хамгаалах зэрэг олон улсын бүс нутгийн гэрээ хэлэлцээрийг өөрийн холбоо мужийн хуулийн дагуу байгуулах эрхтэй.