Jump to content

Англи хэлний холбоос үг (дүрэм)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Холбоос үг (дүрэм)-с чиглүүлэгдэв)

Англи хэлний дүрмэнд холбоос үг гэдэг нь үг, хэллэг, өгүүлбэрийг хооронд нь холбодог үгсийг хэлдэг. Өгүүлбэрүүдийг тусгаарлахын тулд таслал ашигладаг. Англи хэлэнд туслах өгүүлбэр эхэнд бичигдсэн тохиолдолд бие даасан өгүүлбэрээс туслах өгүүлбэрийг салгахад таслалыг ашигладаг. Жишээ нь: After I fed the cat, I brushed my clothes.

Зарим тохиолдолд 2 бие даасан өгүүлбэр холбох тохиолдолд холбоос үгийн өмнө таслал авах ёстой. Дараах өгүүлбэрт 2 дах өгүүлбэр нь дангаар утга илэрхийлж чадах буюу бие даасан өгүүлбэр тул таслал ашигласан байна.

·       Mary walked to the party, but she was unable to walk home.

·       Designer clothes are silly, and I can't afford them anyway.

·       Don't push that button, or twelve tons of high explosives will go off right under our feet!

Дараах жишээнд өгүүлбэрийн 2 дах хэсэг нь бие даасан өгүүлбэр биш (тодорхой эзэн биегүй) тул таслал ашиглаагүй байна.

·       Mary walked to the party but was unable to walk home.

·       I think designer clothes are silly and can't afford them anyway.

Өгүүлбэрийг and, but, yet зэрэг холбоос үгээр эхэлж болдог хэмээн нийтээрээ мэддэг. Гэвч зарим хүмүүс үүнийг зохисгүй гэж үздэг. Бага сургуулийн хүүхдүүдэд and гэх холбоосоор өгүүлбэрээ эхлэхээс зайлсхийж илүү ярвигтай үг, өгүүлбэр ашиглахыг зааснаас энэ хандлага үүссэн гэж таамагладаг. Браян А.Гарнер “Өгүүлбэрийг and, but, so гэх мэт холбоос үгээр эхлэх нь алдаа юм гэсэн өргөн түгсэн итгэл үнэмшил нь түүхийн болон дүрэм зүйн ямар ч үндэслэлгүй юм. Сайн зохиолчид дийлэнхдээ эдгээр холбоос үгсээр өгүүлбэрээ эхэлсэн байдаг” гэж хэлж байжээ.

Түүнчлэн өгүүлбэрийг because гэж эхэлж болохгүй гэсэн буруу ойлголт байдаг. Because нь захирагдаж буй холбоос үг бөгөөд туслах өгүүлбэрийг илэрхийлдэг. Иймд үндсэн өгүүлбэр нь араас нь бичигдсэн тохиолдолд өгүүлбэрийг Because гэж эхэлж болно.

Жишээ:

·       "And now we have Facebook and Twitter and Wordpress and Tumblr and all those other platforms that take our daily doings and transform them into media."

·       "So any modern editor who is not paranoid is a fool"