Jump to content

Холимог тулааны урлаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Холимог тулааны урлаг (Англи: mixed martial arts, товчоор MMA) бол бүтэн контактат төрөл бөгөөд олон янзын тулааны төрлийг багтаадаг, босоо болон хэвтээ байрлалаас өрсөлдөгчөө цохих, өчих, боох зэргээр өрсөлддөг спорт юм. Орчин үеийн холимог тулааны урлагийн эх үндэс нь эртний олимпын зэвсэггүй тулааны төрөл болох панкратионоос үүдэлтэй. 1900-гаад оны эхээр Номхон далай, Европ болон Японд тал бүрийн тулааны төрлөөр тэмцээнүүд ихээр зохиогдож байсан.

Грек-Ромын эрин үед олимпын тулааны төрөл болох панкратион гэх тулааны урлаг байсан ба энэ нь босоо довтолгоон, барилдаан, хэвтээ барилдаануудыг хослуулдгаараа орчин үеийн холимог тулааны урлагтай төстэй. Энэ төрөл нь эртний Грект үүсэж, дараа нь Ромд шилжсэн. 1900-гаад оны Япон улсад "Мерикан" буюу Америк тулаан гэх тэмцээн ихээр зохиогдох болсон. "Мерикан" нь шүүгчдийн оноогоор ялах, гурван шидэлт ба хүнд цохилт, эсвэл цэвэр ялалт буюу өчих боох мэх, хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авах дүрмийн доор явагддаг байсан. 1936 онд мэргэжлийн боксчин Кингфиш Левински, мэргэжлийн бөхийн тамирчин Рэй Стийл нарын хооронд холимог тулааны тэмцээн явагдаж, үүнд мэргэжлийн бөх Рэй Стийл өрсөлдөгчөө 35 секундийн дотор ялсан.

1993 онд холимог тулааны урлагийн анхны холбоо болох UFC-ийг Америкийн Нэгдсэн Улсад байгуулж өнөөг хүртэл тасралтгүй тэмцээн зохион байгуулж байна. Энэ тэмцээний анхны аваргаар бразил жюү-жицүгийн тамирчин Ройс Грэйси тодорсон. Тэрбээр гурван өрсөлдөгчтэй дараалан тулалдахдаа нийтдээ 5 минутын дотор ялжээ.

 Commons: Mixed martial arts – Викимедиа зураг, бичлэг, дууны сан