Холливүүд

Холливүүд (англи. Hollywood, [/ˈhɒl.i.wʊd/]; holly «гоё ургамал» + wood «ой мод») — АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын баруун хойд хэсэгт орших дүүрэг юм. Холливүүдийг заримдаа албан бусаар Тинселтаун (англи. Tinseltown) гэж элэглэх маягаар нэрлэдэг байна. Энэ нэр нь АНУ-ын кино үйлдвэрлэл болон түүнтэй холбоотой хүмүүсийн товчлол болсон юм. Sony Pictures, Walt Disney Studios, Paramount Pictures, Warner Bros, Universal Pictures зэрэг олон алдартай кино студиуд Холливудад эсвэл ойр орчим нь байрладаг юм.
Холливүүдийг 1903 онд хотын захиргаа болгон нэгтгэсэн. 1910 онд тус хорооллын хойд болон зүүн хэсгийг Лос-Анжелес хотод нэгтгэсэн. Удалгүй кино урлагийн томоохон төрөл салбарууд тус дүүрэгт ирж суурьшжээ.
Энд дэлхийд алдартай "Холливүүдийн алдрын гудамж" (англи. Hollywood Walk of Fame) буюу Холливүүдийн өргөн чөлөө, Вайн гудамжны явган хүний замууд дээр 2500 гаруй нэр бүхий таван хошуут од байдаг бөгөөд эдгээр нь энтертайнмент буюу хөгжим, кино, телевизийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан алдартнуудын нэрс юм.
Лос-Анжелес хотын хамгийн өндөр нягтаршилтай 10 хот.
[засварлах | кодоор засварлах]- Koreatown, Los Angeles, 42,611
- Westlake, Los Angeles, 38,214
- East Hollywood, Los Angeles, 31,095
- Pico-Union, Los Angeles, 25,352
- Maywood, California, 23,638
- Harvard Heights, Los Angeles, 23,473
- Hollywood, Los Angeles, 22,193
- Walnut Park, California, 22,028
- Palms, Los Angeles, 21,870
- Adams-Normandie, Los Angeles, 21,848