Jump to content

Хоожоо Токимүнэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хоожоо Токимүнэ (япон. 北条 時宗, 1251 оны 6-р сарын 5-нд төрсөн -1284 оны 4-р сарын 20-нд нас барсан) - Японы төрийн зүтгэлтэн бөгөөд Хоожоо овгийн төлөөлөгч. Тэрээр хаанчлалынхаа үеэр 13-р зуунд Монголчуудын Япон руу довтлох үеэр алдартай болсон. Тэрээр Зэн Буддизм болон Бушидо шашныг Японд дэлгэрэлүүлэхийг дэмжиж байсан.

Тэрээр 1268 оны 1-р сард Юань улсаас анхны Монгол элч нарыг хүлээн авч, хэлэлцсэний дараа хариу өгөлгүй буцаасан бөгөөд дараа дараагийн 1269 оны 3-р сарын 7, 1269 оны 9-р сарын 17, 1271 оны 9-р сар, 1272 оны 5-р сард илгээсэн Монголын Элч нарт ч мөн хариу өгөөгүй юм. Токимүнэ тэгээд зогсохгүй тэдэнд Японы хуурай газар буулгаагүй юм. Үүний дараа тэрээр Кюсю арлын хойд болон баруун хойд эрэг дагуу бэхлэлт барихыг тушаажээ.

Ингээд 1274 онд Монголын Япон руу хийсэн анхны довтолгоо далайн хар салхины улмаас зогссон. 1275 оны 9-р сард Хубилай хааны ээлжит Элч нар Японд очоод хариу авалгүй буцахаас татгалзсан байна. Хоожоо Токимүнэ тэдний толгойг таслахыг тушаан хороожээ. Монголын 5 Элчийн булш нь Камакурагийн Цатунокучи дахь түүхэн дурсгалт газар болсон юм.

1279 оны 7-р сард Хубилай хаан дахин Элч илгээхэд нь Хакатад толгойг нь авсан байна. 1281 онд болсон Япон руу хийсэн хоёр дахь Монголын довтолгоо далайн хар салхины улмаас мөн амжилтгүй болсон түүхтэй.