Jump to content

Хоосэй Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хоосэй Их Сургууль

Хоосэй Их Сургууль (Япон: 法政大学) нь Япон улсын Токио дахь Чиёда дүүрэгт байрлах, тус улсын алдартай хувийн, судалгааны их сургууль юм. Хоосэй их сургууль болон Токио дахь өөр дөрвөн хувийн их сургуулийг хамтатган "МАРЧ" гэж нэрлэдэг ба энэ нь боловсролын нэр хүнд, элсэлтийн шалгалтаараа алдартай хувийн таван нэр хүндтэй их сургуулийг хэлдэг юм.

Хоосэй их сургууль нь 1880 онд Токио Хоогакүша (Токиогийн хууль зүйн холбоо) нэртэйгээр байгуулагдаж, дараагийн жил нь Токио Хоогакко (Токиогийн хууль зүйн сургууль) нэртэй болжээ. 1883 оноос хойш доктор Гюстав Буассонад сургуулийг удирдах болж, Францын уламжлал ихээхэн нөлөөлсөн юм. Улмаар 1889 онд, гурван жилийн өмнө байгуулагдсан франц судлалын сургууль болох Токио Фүцүгакко (Токиогийн Франц сургууль)-той нэгдсэн. 1903 онд одоогийн нэрээ олж, 1920 онд их сургуулийн статустай болжээ.

Хоосэй нь Ичигаяа, Коганэй, Тама гэсэн гурван үндсэн хотхонтой. Ичигаяа хотхон нь Токиогийн төв хэсэгт байрлах Ичигаяа болон Ийдабаши өртөөний дундах хотхон юм; 2000 онд баригдаж дууссан 26 давхар Бусаоннад цамхаг нь хоёр өртөөний алинаас нь ч харагдана. Тус хотхон Ясүкүни сүмийн ойролцоо байрладаг юм. Токиогийн баруун хэсэгт байрлах Коганэй хотхонд байгалийн шинжлэх ухааныг судалдаг ба бусад хичээлүүд нь Тама (Хачиожигийн ойролцоо байдаг Мачида хотод байрладаг) болон Ичигаяа хоёрт хуваагдаж ордог.