Хорчин баруун гарын өмнөд хошуу
Харагдац

Хорчин баруун гарын өмнөд хошуу (Хятад: 科尔沁右翼前旗 Kē'ěrqìn Yòuyì Qián Qí) -
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын доторх Өвөр Монголын ӨЗО-ы Хянган аймгийн хошуу.
19,375 км² талбайт нутагтай, 2000 онд 341,574 оршин суугчтай байсан.[1] Сүүлийн байдлаар хүн амын 45% нь Монгол үндэстэн,[2] захиргааны газар нь Улаан хотод түр байрлаж байгаа.
Хошууны нутгийн баруун хойд захаар Хятад-Монголын 32.5 км урт хилийн зурвас (Дорнод аймгийн Халхгол сумын зүүн урд үзүүртэй хаяа залгадаг) зурайдаг.[3]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хорчин баруун гарын өмнөд хошууг 1636 онд байгуулж, Жиримийн чуулганд харьяалуулжээ. Чин гүрний үед энэ хошууны нийтлэг нэр нь Засагт жүн вангийн хошуу байв.[4][5]
| Нэр | Цол | Бүрэн эрхийн хугацаа | Тайлбар |
|---|---|---|---|
| Будачи | Засаг, төрийн Засагт жүн ван | 1636-1644 | 1626 он "засагт дүүрэн" цол. 1636 он төрийн Засагт жүн ван. |
| Баясгал | Засаг, төрийн Засагт жүн ван | 1644-1657 | |
| Очир | Засаг, төрийн Засагт жүн ван | 1657-1718 | |
| Сагулаг | Засаг, төрийн Засагт жүн ван | 1718-1731 | |
| Шажиндэлгэр | Засаг, төрийн Засагт жүн ван | 1731-1749 | |
| Наваансэвдэн | Засаг, төрийн Засагт жүн ван | 1749-1784 | |
| Рашдонров | Засаг, төрийн Засагт жүн ван | 1784-1798 | |
| Минжүүрдорж | Засаг, төрийн Засагт жүн ван | 1798-1834 | |
| Sudnamlümbu | Засаг, төрийн Засагт жүн ван | 1834-1867 | |
| Дэдэвжамц | Засаг, төрийн Засагт жүн ван | 1867-1873 | |
| Гэндэнжамсан | Засаг, төрийн Засагт жүн ван | 1873-1881 | |
| Удай | Засаг, төрийн Засагт жүн ван | 1881-1920 | |
Бусад холбогдол
[засварлах | кодоор засварлах]Зүүлт
[засварлах | кодоор засварлах]- ↑ Хятадын Статистикийн газар: ӨМӨЗО-ын хүн амын тоо (2000 он) (Хятад хэлээр)
- ↑ "Baidu" сүлжээ: Хорчин баруун гарын өмнөд хошуу (Хятад хэлээр)
- ↑ Хошууны сүлжээнд нийтлэгдсэн танилцуулга (Memento 21. Долоодугаар сар 2011 цахим архивт) (Хятад хэлээр)
- ↑ ., Алтангараг (2015). "Нон Хорчины арван хошууны "нутаг" хэмээх нийгмийн зохион байгуулалтын тухай". Historia Mongolarum. 14 (4): 72–73.
{{cite journal}}:|last=has numeric name (help) - ↑ 阿拉善盟档案史志局, ed. (2015). 清代蒙古各旗札萨克和王公世袭集 (Хятад хэлээр). 宁夏人民出版社. х. 6–7. ISBN 978-7-227-06076-5.
- ↑ 清史稿/卷209
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- "Хятадын олон улсын радио" сүлжээ: Хорчин баруун гарын өмнөд хошууны хошууны тойм (Монгол хэлээр)