Jump to content

Хорчин зүүн гарын дунд хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хорчин зүүн гарын дунд хошуу

Хорчин зүүн гарын дунд хошуу (мо.б.: ᠬᠣᠷᠴᠢᠨ ᠵᠡᠭᠦᠨ ᠭᠠᠷᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠᠳᠤ ᠬᠣᠰᠢᠭᠤ, Хятад: 科尔沁左翼中旗) Өвөр Монголын Өөртөө Засах Орны Тонляо хотын харьяа хошуу. Урьд Дархан хошуу гэдэг нэртэй байв. Нийт нутаг дэвсгэр 9811 квадрат километр ба хүн ам 530 мянга.

Хорчин зүүн гарын дунд хошууг 1636 онд байгуулж, Жиримийн чуулганд харьяалуулжээ. Чин гүрний үед энэ хошууны нийтлэг нэр нь Дархан чин вангийн хошуу байв.[1][2]

Засаг ноёдын үе залгамжлал[3]
НэрЦолБүрэн эрхийн хугацааТайлбар
Манзуширэфү, Засаг, хошой Дархан баатар чин ван1636-16651636 он засаг төрийн баатар жүн ван. 1652 он засаг төрийн Дархан баатар жүн ван. 1662 он засаг хошой Дархан баатар чин ван.
Худаэфү, Засаг, хошой Дархан чин ван1665-1669
Бандиэфү, Засаг, хошой Дархан чин ван1671-1710
Лувсангомбоэфү, Засаг, хошой Дархан чин ван1710-1752
Сэвдэнбалжирэфү, Засаг, хошой Дархан чин ван1752-1755
ЦэвээнноровЗасаг, хошой Дархан чин ван1755-1773
ВанжилдоржЗасаг, хошой Дархан чин ван1774-1798
Данзаномбоэфү, Засаг, хошой Дархан чин ван1798-1808
Буян-ӨндөрхүүЗасаг, хошой Дархан чин ван1808-18211821 оноос хойш сул хошой Дархан чин ван
ГалсандонровЗасаг, хошой Зоригт чин ван1821-18261821 оноос өмнө сул хошой Зоригт чин ван
ЖигмэдЗасаг, хошууны бэйс1826-18481826 оноос өмнө сул хошууны бэйс
СодномпунцагЗасаг, хошой Дархан чин ван1848-18741848 оноос өмнө сул хошой Дархан чин ван
ГомбованжилЗасаг, хошой Дархан чин ван1874-1884
НамжилцэрэнЗасаг, хошой Дархан чин ван1884-19321932 оноос хойш хошуу дарга

Бусад холбогдол

[засварлах | кодоор засварлах]
  1. ., Алтангараг (2015). "Нон Хорчины арван хошууны "нутаг" хэмээх нийгмийн зохион байгуулалтын тухай". Historia Mongolarum. 14 (4): 72–73. {{cite journal}}: |last= has numeric name (help)
  2. 阿拉善盟档案史志局, ed. (2015). 清代蒙古各旗札萨克和王公世袭集 (Хятад хэлээр). 宁夏人民出版社. х. 12–14. ISBN 978-7-227-06076-5.
  3. 清史稿/卷209