Хосни Мубарак
Хосни Мубарак | |
|---|---|
حسني مبارك | |
Албан ёсны хөрөг, 1985 | |
| 4 дэх Египетийн Ерөнхийлөгч | |
| Албан тушаал хашсан 1981 оны 10 сарын 14 – 2011 оны 2 сарын 11 | |
| Ерөнхий сайд | |
| Дэд ерөнхийлөгч |
|
| Өмнөх |
|
| Дараах |
|
| 41 дэх Египетийн Ерөнхий Сайд | |
| Албан тушаал хашсан 1981 оны 10 сарын 6 – 1982 оны 1 сарын 2 | |
| Ерөнхийлөгч |
|
| Өмнөх | Анвар Садат |
| Дараах | Ахмад Фуад Мохьеддин |
| 7 дахь Египетийн дэд ерөнхийлөгч | |
| Албан тушаал хашсан 1975 оны 4 сарын 16 – 1981 оны 10 сарын 14 | |
| Ерөнхийлөгч |
|
| Өмнөх | |
| Дараах | Омар Сулейман |
| 24 дэх Эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөний ЕНБД | |
| Албан тушаал хашсан 2009 оны 7 сарын 16 – 2011 оны 2 сарын 11 | |
| Өмнөх | Рауль Кастро |
| Дараах | Мохамед Хуссейн Тантави |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | 5 сарын 4, 1928 Кафр-Эль Месельха, Египет |
| Нас барсан | 2 сарын 25, 2020 (91 насалсан) Каир, Египет |
| Нам эвсэл | ҮАН (1978–2011) АСХ (1978 оноос өмнө) |
| Хань ижил | Сузанне Сабет (г. 1959) |
| Хүүхэд | |
| Төгссөн сургууль | |
| Гарын үсэг | |
| Цэргийн алба | |
| Салбар | Египетийн агаарын хүчин |
| Алба хаасан жил | 1950–1975 |
| Цол | Агаарын цэргийн ерөнхий маршал[1] |
| Тушаалууд |
|
Мухаммад Хосни Сайид Мубарак (Араб: محمد حسني سيد مبارك Muḥammad Ḥusnī Sayyid Mubārak; товчоор Хосни Мубарак; Араб: حسني مبارك; Ḥusnī Mubārak; 1928 оны 5 сарын 4-нд төрсөн, 2020 оны 2 сарын 25-нд Каирт нас нөгчсөн) нь Арабын Бүгд Найрамдах Египет Улсын 4 дэх ерөнхийлөгч юм. Тэрээр 1975 онд дэд ерөнхийлөгчөөр томилогдож, улмаар ерөнхийлөгч Анвар Эль-Садатыг алагдсаны дараа 1981 оны 10 сарын 14-нөөс ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна. Мубарак нь Мухаммад Али Пашагаас хойш тус улсын төрийн эрхийг хамгийн удаан барьж буй удирдагч болж байгаа юм. Мубарак улс төрд орохоосоо өмнө Египетийн Нисэх Хүчинд офицер байсан бөгөөд 1972 - 1975 онд командлагч нь байв.
2011 оны 1 сарын 25-нд эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн түүнийг албан тушаалаасаа огцрох шаардлага тавьж байлаа[2]. 2011 оны 2 сарын 1-нд Мубарак мөн оны 9-р сард болох 2011 оны Египетийн ерөнхийлөгчийн сонгууль]]д оролцохгүй гэж мэдэгдсэн[3]. Улмаар 2 сарын 5-нд Мубаракийг оролцуулаад, эрх баригч Үндэсний Ардчилсан Намын удирдах албан тушаалтнууд нам дахь албан тушаалаа шилжүүлэхээр болсон тухай Египетийн төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ[4]. Эсэргүүцлийн хөдөлгөөнийг Гүүгл компанийн ажилтан, Египетийн иргэн Ваел Гоним Фэйсбүүк ашиглан удирдан зохион байгуулсан байна.
Энэ бүхний эцэст, 2011 оны 2 сарын 11-нд дэд ерөнхийлөгч Омар Сулейман Мубарак огцрох болсныг зарлаж, засгийн эрхийг Зэвсэгт хүчний дээд зөвлөлд шилжүүлснээр 18 өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөн түүний 30 жил үргэлжилсэн засаглалыг түлхэн унагасан билээ[5][6].
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "EAF". - ↑ "Egypt Calls In Army as Protesters Rage". New York Times. Татаж авсан: 2011-01-28.
- ↑ Kirkpatrick, David D.; Landler, Mark (February 1, 2011). "Mubarak Says He Won't Run for President Again". New York Times.
- ↑ "Mubarak resigns as head of Egypt ruling party: TV". Reuters. Эх хувилбараас архивласан: 2011-02-08. Татаж авсан: 2011-02-05.
- ↑ Kirkpatrick, David D.; Shadid, Anthony; Cowell, Alan (2011-02-11). "Mubarak Steps Down, Ceding Power to Military". New York Times. Татаж авсан: 2011-02-11.
- ↑ "Egypt crisis: President Hosni Mubarak resigns as leader". BBC. February 11, 2010. Татаж авсан: February 11, 2011.
- 20-р зууны улс төрч
- 21-р зууны улс төрч
- Египетийн ерөнхийлөгч
- Египетийн дэд ерөнхийлөгч
- Египетийн ерөнхий сайд
- Египетийн агаарын зэвсэгт хүчний нисгэгч
- Йом Киппурийн дайны хүн
- Египетийн агаарын зэвсэгт хүчний ерөнхий командлагч
- Ойрх Дорнодын мөргөлдөөний хүн
- Арабын хаврын хүн
- Бүгд Найрамдах Польшийн Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Гэгээн Михаил ба Георгийн одон шагналтан (их загалмайн хүндэт хүлэг баатар)
- Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай одонгийн гинжтэй)
- Инфант Дом Энрике гинжит одон шагналтан
- Заан одон шагналтан
- Нил одон шагналтан
- Москвагийн Олон Улсын Харилцааны Улсын Хүрээлэнгийн хүндэт доктор
- Египетчүүд
- 1928 онд төрсөн
- 2020 онд өнгөрсөн