Хотгор хагийн буган чулуун хөшөөд

Хотгор хагийн буган чулуун хөшөөд нь Ховд аймгийн Мянгад сумын төвөөс зүүн хойт зүгт 115 км орчимд Хотгор хаг хэмээх газрын гурван буган чулуун хөшөө.[1]

Хөшөө-1. Хөшөөг ягаан өнгийн боржин чулуугаар үйлдсэн бөгөөд өндөр нь 275 см, өргөн нь 47 см, зузаан нь 13 см. Нүүрэн талд нь дээд бүс дүрсэлсэн. Бүсний дээд хэсэгт дугуй дүрс сийлжээ. Дээд бүсний доод хэсэгт загварчлах аргаар урласан 5 бугыг хөшөөг бүхэлд нь ороож сийлсэн. Доод бүсийг тодорхой дүрсэлсэн. Доод бүсний доод хэсэгт 2 бугыг хөшөөг ороож дүрсэлжээ. Хөшөөний хойт талын доод бүс хүртлэх хэсэг нь нэлээд элэгдсэн учир дүрслэл нь төдий л мэдэгдэхгүй. Харин доод бүсийг тод дүрсэлжээ. Баруун хажуу талын хэсэгт дээд, доод бүсийг тодорхой дүрсэлжээ. Дунд хэсэгт таван буга сийлжээ. Зүүн хажуу талын хэсэг нь салхины элэгдэлд өртсөн тул дүрс нь төдий л мэдэгдэхгүй байна. Хөшөөний хашлаганы зүүн талд чулуу босгожээ. Чулууны өндөр нь 133 см, өргөн нь 45 см, зузаан нь 30 см.

Хөшөө-2.Ягаан өнгийн боржин чулууг үйлдэж хийсэн. Өндөр нь 186 см, өргөн нь 65 см, зузаан нь 13 см. Нүүрэн талын дээд хэсэгт дээд бүс дүрсэлсэн. Бүсний дээд хэсэгт дугуй дүрс сийлсэн. Дунд хэсэгт 3 буга сийлжээ. Доод бүсийг тодорхой дүрсэлсэн. Доод бүсний доод хэсэгт нэг бугыг хөшөөг ороож сийлжээ. Хөшөөний хойт талын дээд хэсэгт дээд бүс дүрсэлсэн. Бүсний дээд хэсэгт дугуй дүрс сийлсэн. Доод бүсийг тод дүрсэлсэн. Баруун, зүүн хажуу талд нь дээд, доод бүс дүрсэлсэн. Хөшөөг дөрвөлжин хашлаган дээр босгожээ.

Хөшөө-3. Ягаан өнгийн боржин чулууг засалгүй босгожээ. Өндөр нь 113 см, өргөн нь 49 см, зузаан нь 29 см. Хөшөөдийг дөрвөлжин хашлаган дотор суулгажээ

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Naranchuluun, Greensoft -. "Түүх соёл". greensoft.mn. Retrieved 11 January 2023. Хотгор хагийн буган чулуун хөшөөд