Хотон үндэстэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Хотон хятад» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Энэ үндэстэнг бусад Хотонгоос ялган таниарай.
Хот-үн мб.png
Хотон үндэстэн
HuiChineseMuslim3.jpg
Бүгд тоо
10,586,087 (2010 оны тооллого)
Төвлөрсөн газар орон
Бүгд Найрамдах Хятад Ард Улс Хятад улс даяар жигд тархсан
Хэл аялгуу

Хятад хэлний олон аялгуу

Шашин шүтлэг

Ислам

Төрөл ард түмэн

Дунган ястан, Хятад үндэстэн

Хотон (аль эсвэл Хуй; Хотон хятад, Хятад хотон, хуй хуй; худам монголоор qotong - хотонг; хятадаар 回族 - huí zú, дуудлага нь хуэи зуү; англиар Hui) — БНХАУ-ын иргэн, Ислам шүтлэгт, Хятад хэл-угсааны ард түмэн, 10.6 сая хүнтэй үндэстэн. Хятадад ялган бүртгэдэг нэр бүхий 56 ард түмний дундаас 3-р олон (Хятад, Жуан хоёроос цөөн, Манжаас олон) тоотой Хотон үндэстэн БНХАУ-ын бүх хүн амын 0.79%-г эзлэж, 2000-2010 оны хоооронд 758 мянгаар нэмэгдэж 10,586,087-оор тоологджээ. Хотонгуудын төрөлх хэл нь Хятад хэл болохоор тэднийг Хятад үндэстний Ислам шашин шүтдэгээрээ ялгардаг тасархай гэж ойлгох бөгөөд Хотон Хятад гэж тодотгон хэлэхэд буруудахгүй. Тэд Хятад улсын олон муж, оронд жигд олноор тархсан. Гэхдээ өрнө-умар хэсэг буюу Ниншя - Хотонгийн өөртөө засах орон (бүх Хотон үндэстний 19% буюу 2 сая), Ганьсү муж (1.2 сая), Хөхнуур муж (760 мянга), Шиньжян - Уйгурын ӨЗО (840 мянга) болон Хэнань, Шаньдун, Хэбэй, Юньнань зэрэг мужид олон тоогоор оршин сууж байна. Уйгур, Хасаг, Дуншян, Хиргис, Тажик зэрэг Хятад дахь бусад хотон (мусульман) ард түмэн энэхүү Хотон үндэстнээс тусдаа бүртгэгддэг. Тан, Сүн, Юань улсын үеэс Араб, Перс, Дундад Азиас худалдаа, ноён, түшмэл, төрийн албатай ирсэн хүмүүс нутгийн Хятад голдуу улстай гэр бүл болон суусаар Хотон үндэстэн үүссэн гэж таадаг. Ислам шашны зан үйлийг ёсчлон дагадаг тул соёл, идээн ундаан, зан заншлын хувьд яг Хятадуудаас арай л өөр байдаг. ДИУ-ын цэргийн эрхтний тэмцлийн үед Хөхнуур, Ганьсү, Ниншя хавийг Ма (Мухаммедийг төлөөлдөг) овогт хэд хэдэн Хотон цэргийн дарга эзэн мэдэж байжээ.

Зураг[засварлах | edit source]

Эх сурвалж[засварлах | edit source]