Хот, суурин газрын агаар дах хүхэрлэг хийн агууламж
Үзүүлэлтийн тодорхойрлолт: Хот, суурин газрын агаар дах хүхэрлэг хийн агууламж гэж өнгөгүй, хурц үнэр, амттай, урвалд идэвхитэй ордог хийг ойлгоно. Энэ нь нүүрс, газрын тос зэрэг хүхэр агуулсан түлшний шаталт, металл боловсруулах үйл ажиллагаа зэргээс агаарт ялгардаг.
Фотоколорометрийн аргаар тодорхойлох: Сорьц авах үед шингээгч гуурс дундуур нэвтэрч гарсан агаарын эзэлхүүнийг доорх томъёог ашиглан хэвийн нөхцөл (760 мм мөнгөн усны баганын даралттай, 00С температуртай нөхцөлд)- д шилжүүлнэ.
U0=(Ut*273*Pt)/((273+t)*760)
U0: хэвийн нөхцөлд шилжүүлсэн агаарын сорьцын эзэлхүүн /л/
Ut – Pt: T – температуртай байхад авсан агаарын сорьцын эзэлхүүн /л/
Pt – сорьц авах үеийн агаарын даралт
T – сорьц авах үеийн агаарын температур
Шингээгч гуурс дундуур нэвтэрсэн агаар дахь азотын давхар ислийн агууламжийг доорхи томёогоор олно.
Cso2=(1.2Kso2*D)/U0
Kso2 - Жиших тахирмагаас олсон коэффициент
D – Фотоколориметрийн багажаар тодорхойлсон гэрлийн нягт
Cso2 - Агаар дахь хүхэрлэг хийн агууламж мг/м3
Хот, суурин газрын азотын давхар ислийн агууламж
Үзүүлэлтийн тодорхойрлолт: Хот, суурин газрын агаар дах азотын давхар ислийн агууламж гэж өнгөгүй, хурц үнэр, амттай, урвалд идэвхитэй ордог хийг ойлгоно.