Jump to content

Хохирол учирсан газрын Монгол Улсын нийт газар нутагт эзлэх хувь (%)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Үзүүлэлтийн тодорхойлолт: Хохирол учирсан газар гэж салхи, усны эвдрэлд орсон, үржил шим нь буурсан, мэрэгчид, хортон шавьжинд нэрвэгдсэн, хөрс бохирдсон, химийн бодисоор бохирдсон, онц аюултай хог ургамалд нэрвэгдсэн тариалангийн газар; талхлагдсан, намагжсан, элсний нүүлтэд орсон, цөлжсөн, ашигт малтмалын олборлолтонд өртсөн, газрын тосны олборлолтоос бохирдсон, ургамлан бүрхэвчгүй болсон бэлчээрт ба бусад өвслөг ургамалт газар; элсний нүүлтэд орсон, химийн болон цацраг идэвхт бодисоор хордсон, үйлдвэрийн хог хаягдлаар бохирдсон, ахуйн хог хаягдлаар бохирдсон хот тосгон, бусад суурин газар; түймэрт нэрвэгдсэн, өвчин, хортон шавьжид идэгдсэн, мод, бут, сөөг, загийг устгасан, ашигт малтмалын олборлолтонд өртсөн ойн сан бүхий газар; гадаргын болон гүний ус бохирдсон, үйлдвэрийн хордолт, бохирдолтод өртсөн эрэг хавийн газар, ашигт малтмалын олборлолтоос эвдрэлд өртсөн эрэг хавийн газар зэрэг усны сан бүхий газар; геологийн эрэл хайгуулын ажил, ашигт малтмалын олборлолт, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, барилга, инженерийн шугам сүлжээ барих, засвар үйлчилгээ хийх ажил, зам тээвэр холбооны барилга засвар, үйлчилгээний ажлаас шалтгаалан хохирсон ухагдаж эвдэрсэн газар болно.

Хохирол учирсан газрын Монгол Улсын нийт газар нутагт эзлэх хувь = Хохирол учирсан газрын хэмжээ / Монгол Улсын газар нутгийн хэмжээ * 100