Хошой Мэргэн чин ван
Хошой Мэргэн чин ван (Манж: ᡥᠣᡧᠣᡳ
ᠮᡝᡵᡤᡝᠨ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ, Hošoi mergen cin wang) эсвэл Хошой Рүй чин ван (和碩睿親王) нь Манж Чин улсын хааны гэр бүлийн гишүүдэд өвлөгдсөн хошой чин ван цол байв. Энэ цолыг хүртсэн анхны ханхүү бол Нурхачийн хүү Доргон байв. Дараагийн ханхүү нар бүгд Доргоныг өвөг дээдэс гэж үздэг байв.
Доргоны эрх мэдэл түүний амьд сэрүүн байх үед эзэн хааныхаас давсан тул Эеэр засагч хаан дургүйцлээ хадгалж байжээ. Доргоны үхлийн дараа Эеэр засагч хаан 1650 онд Мэргэн чин ван цолыг хүчингүй болгохыг зарлиг болгов. 1778 онд Тэнгэр тэтгэгч хаан Хятадыг эзлэн авах дайнд Доргоны оруулсан хувь нэмрийг үнэлж, Мэргэн чин ван цолыг сэргээхийг зарлиг болгов.
Чин улсын хуулиар манж, монгол ноёдын цол хэргэмийг залгамжлуулахдаа "нэг үе залгамжлах", "үе улиран залгамжлах" гэсэн хоёр төрлөөр олгож байсан. Хошой Мэргэн чин ван нь "үе улиран залгамжлах" (世襲罔替) гэсэн бичигтэй Манжийн арван хоёр ван цолын нэг юм. Хятадын баримт бичгүүд тэднийг ихэвчлэн "төмөр малгайт ван" (鐵帽子王) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь энэхүү вангийн малгай (цолыг бэлгэддэг) нь төмөр шиг хатуу бөгөөд үе дамжин өнгөрөх тусам чанар нь буурахгүй гэсэн үг юм.
Чин вангууд
[засварлах | кодоор засварлах]| № | Нэр | Хугацаа | өвөг дээдэс | Тайлбар |
|---|---|---|---|---|
| Хошой Мэргэн чин ван (1636-1650) | ||||
| 1 | Доргон Dorgon |
1636-1650 | Нурхачийн арван дөрөв дэх хүү | 1650 онд амьдралынхаа туршид үйлдсэн гэмт хэргийн улмаас чин ван цолыг нь хураан авч, 1778 онд чин ван цолыг нь сэргээжээ. |
| 2 | Дорбо Dorbo |
1650 | Доргоны өргөмөл хүү. Түүний төрсөн эцэг нь Додо байв. | 1650 онд өргөмөл эцгийнхээ гэмт хэргийн улмаас цолоо хураалгасан бөгөөд 1657 онд түүнд бэйл цол олгосон. 1778 онд түүнд нас барсны дараа Мэргэн чин ван цол олгосон. |
| бэйл (1657-1673) | ||||
| 2 | Дорбо | 1657-1673 | ||
| бэйс (1673-1700) | ||||
| 3 | Сулфа Sulfa |
1673-1700 | Дорбогийн хоёр дахь хүү | 1673 онд түүнд бэйс цол олгосон бөгөөд 1700 онд түүний цол хэргэмийг улсын түшээ гүн болгон бууруулсан. 1762 онд Итгэлт жүн ван (信郡王) цол, 1778 онд Мэргэн чин ван цол нэхэн олгосон. |
| улсын түшээ гүн (1700-1708) | ||||
| 3 | Сулфа | 1700-1708 | ||
| улсад туслагч гүн (1708-1746) | ||||
| 4 | Сэлэ Sele |
1708-1729 | Сулфагийн том хүү | 1762 онд Итгэлт жүн ван цол, 1778 онд Мэргэн чин ван цол нэхэн олгосон. |
| 5 | Гүнгибү Gunggibu |
1744-1746 | Сэлийн хүү | 1762 онд Итгэлт жүн ван цол, 1778 онд түүнд нас барсны дараа Мэргэн чин ван цол олгосон. |
| Итгэлт жүн ван (1762-1770) | ||||
| 6 | Русон 如松 |
1762-1770 | Тэрээр Итгэлт жүн ван Дэжао(德昭)-гийн өргөмөл хүү байсан бөгөөд түүний төрсөн эцэг нь Гүнгибү байв. | "Итгэлт жүн ван" гэдэг цолыг Додогийн үр удам эзэмшдэг байв. 1770 онд Русонг нас барж, "Итгэлт жүн ван" цолыг Дэжаогийн төрсөн хүү Сюлин (修齡) өвлөн авсан. 1778 онд Русонг нас барсны дараа Мэргэн чин ван цол хүртжээ. Үүний зэрэгцээ Русонгийн хүү Чуньин Тэнгэр тэтгэгч хаанаас Мэргэн чин ван цол хүртжээ. |
| Хошой Мэргэн чин ван (1778-1945) | ||||
| 7 | Чуньин 淳穎 |
1778-1800 | Русонгийн хүү | 1770 онд түүнд улсад туслагч гүн цол олгов. 1778 онд Тэнгэр тэтгэгч хаан түүнд өвөг дээдэс Доргоныхоо Хятадыг эзлэх дайнд гаргасан гавьяаг үнэлж Мэргэн чин ван цол олгосон. |
| 8 | Баоъэнь 寶恩 |
1801-1802 | Чуньины том хүү | |
| 9 | Дуанъэнь 端恩 |
1802-1826 | Чуньины дөрөв дэх хүү | |
| 10 | Рэньшоу 仁壽 |
1826-1864 | Дуанъэнгийн хүү | |
| 11 | Дэчан 德長 |
1865-1876 | Рэньшоугийн хүү | |
| 12 | Күйбинь 魁斌 |
1876-1915 | Дэчаны хүү | |
| 13 | Жункуан 中銓 |
1915-1939 | Күйбиний хүү | |
| 14 | Иъняань 頤年 |
1939-1945 | Күйбиний ач хүү | Иъняангийн хятад нэр нь Жин Жишүй (金寄水) юм. Жункун нас барсны дараа Иъняанид Манж-гогийн эзэн хаан Пүи Мэргэн чин ван цол олгосон. Гэсэн хэдий ч тэрээр Бээжинд үлдэж, цолыг хүлээн авахаас татгалзжээ. |