Jump to content

Хошой Цаазат чин ван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хошой Цаазат чин ван, Хошой Фафунга чин ван (Манж: ᡥᠣᡧᠣᡳ
ᡶᠠᡶ᠋ᡠᠩᡤᠠ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ
, Hošoi fafungga cin wang) эсвэл Хошой Сү чин ван (和碩肅親王) нь Манж Чин улсын хааны гэр бүлийн гишүүдэд өвлөгдсөн хошой чин ван цол байв. Энэ цолыг хүртсэн анхны ханхүү бол Дээд эрдэмт хааны хүү Хоогэ байв. Дараагийн ханхүү нар бүгд Хоогэг өвөг дээдэс гэж үздэг байв. Түүхийн явцад энэхүү чин вангийн нэрийг "Хошой Илт чин ван" (和碩顯親王, Hošoi iletu cin wang) болгон өөрчилж, дараа нь "Хошой Цаазат чин ван" болгон буцаасан.

Чин улсын хуулиар манж, монгол ноёдын цол хэргэмийг залгамжлуулахдаа "нэг үе залгамжлах", "үе улиран залгамжлах" гэсэн хоёр төрлөөр олгож байсан. Хошой Цаазат чин ван нь "үе улиран залгамжлах" (世襲罔替) гэсэн бичигтэй Манжийн арван хоёр ван цолын нэг юм. Хятадын баримт бичгүүд тэднийг ихэвчлэн "төмөр малгайт ван" (鐵帽子王) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь энэхүү вангийн малгай (цолыг бэлгэддэг) нь төмөр шиг хатуу бөгөөд үе дамжин өнгөрөх тусам чанар нь буурахгүй гэсэн үг юм.

Нэр Хугацаа өвөг дээдэс Тайлбар
Хошой Цаазат чин ван (1636-1648)
1 Хоогэ
Hooge
1636-1648 Дээд эрдэмт хааны том хүү
Хошой Илт чин ван (1651-1778)
2 Фушоу
Fušeo
1651-1669 Хоогэгийн дөрөв дэх хүү
3 Данжэн
Danjen
1670-1702 Фушоугийн дөрөв дэх хүү
4 Янхуан
衍潢
1702-1771 Данжэний зургаа дахь хүү
5 Юнжу
蘊著
1772-1778 Фушоугийн ач хүү 1778 онд түүний цолыг Цаазат чин ван болгон өөрчилжээ.
Хошой Цаазат чин ван (1778-1945)
5 Юнжу
蘊著
1778
6 Юнси
永錫
1778-1821 Данжэний ач хүү
7 Жинминь
敬敏
1821-1852 Юнсигийн том хүү
8 Хуафэн
華豐
1853-1869 Жинминийн том хүү
9 Лунчинь
隆懃
1870-1898 Хуафэнгийн гурав дахь хүү
10 Шаньчи
善耆
1898-1922 Лунчинийн том хүү
11 Шяаньжан
憲章
1898-1922 Шанчигийн том хүү