Хошой Эрэмгий чин ван
Хошой Эрэмгий чин ван, Хошой Эркэ чин ван (Манж: ᡥᠣᡧᠣᡳ
ᡝᡵᡴᡝ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ, Hošoi erke cin wang) эсвэл Хошой Юй чин ван (Хятад: 和碩豫親王) нь Манж Чин улсын хааны гэр бүлийн гишүүдэд өвлөгдсөн хошой чин ван цол байв. Энэ цолыг хүртсэн анхны чин ван бол Нурхачийн хүү Додо байв. Дараагийн бүх чин ван нар Додо вангийн үр удам байв. Түүхийн хувьд энэхүү чин вангийн нэрийг "Төрийн Итгэлт жүн ван" (多羅信郡王, Doroi akdun giyūn wang) болгон өөрчилж, дараа нь "Хошой Эрэмгий чин ван" болгон буцаасан.
Чин улсын хуулиар манж, монгол ноёдын цол хэргэмийг залгамжлуулахдаа "нэг үе залгамжлах", "үе улиран залгамжлах" гэсэн хоёр төрлөөр олгож байсан. Хошой Эрэмгий чин ван нь "үе улиран залгамжлах" (世襲罔替) гэсэн бичигтэй Манжийн арван хоёр ван цолын нэг юм. Хятадын баримт бичгүүд тэднийг ихэвчлэн "төмөр малгайт ван" (鐵帽子王) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь энэхүү вангийн малгай (цолыг бэлгэддэг) нь төмөр шиг хатуу бөгөөд үе дамжин өнгөрөх тусам чанар нь буурахгүй гэсэн үг юм.
Чин вангууд
[засварлах | кодоор засварлах]| № | Нэр | Хугацаа | өвөг дээдэс | Тайлбар |
|---|---|---|---|---|
| Хошой Эрэмгий чин ван (1636-1649) | ||||
| 1 | Додо Dodo |
1636-1649 | Нурхачийн арван тав дахь хүү | |
| Хошой Итгэлт чин ван (1649-1651) | ||||
| 2 | Дони Doni |
1649-1651 | Додогийн том хүү | 1651 онд түүний цолыг жүн ван цол болгон бууруулсан. |
| Төрийн Итгэлт жүн ван (1651-1770) | ||||
| 2 | Дони | 1651-1661 | ||
| 3 | Ожа Oja |
1661-1702 | Донигийн том хүү | 1778 онд түүнд нас барсны дараа Эрэмгий чин ван цол олгов. |
| 4 | Дөнгэ Dongge |
1703-1706 | Донигийн долоо дахь хүү | |
| 5 | Дэжао 德昭 |
1706-1762 | Ожагийн тав дахь хүү | 1778 онд түүнд нас барсны дараа Эрэмгий чин ван цол олгов. |
| 6 | Русон 如松 |
1706-1762 | Тэрээр Дэжаогийн өргөмөл хүү байсан бөгөөд түүний төрсөн эцэг нь улсад туслагч гүн Гүнгибү байв. | 1770 онд Русонг нас барж, "Итгэлт жүн ван" цолыг Дэжаогийн төрсөн хүү Сюлин өвлөн авсан. 1778 онд Русонг нас барсны дараа Мэргэн чин ван цол хүртжээ. |
| 7 | Сюлин 修齡 |
1771-1778 | Дэжаогийн хүү | 1771 онд түүнд Итгэлт жүн ван цол олгосон. 1778 онд түүнийг Эрэмгий чин ван цолд дэвшүүлжээ. |
| Хошой Эрэмгий чин ван (1778-1645) | ||||
| 7 | Сюлин 修齡 |
1778-1786 | ||
| 8 | Юйфэн 裕豐 |
1786-1814 | Сюулингийн том хүү | Түүний зарц гэмт хэрэг үйлдсэний улмаас 1813 онд цолоо хураалгажээ. |
| 9 | Юйшин 裕興 |
1814-1820 | Сюулингийн гурав дахь хүү | 1820 онд түүнийг үйлчлэгч эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр цолыг нь хураажээ. |
| 10 | Юйцюань 裕全 |
1820-1840 | Сюулингийн тав дахь хүү | |
| 11 | Идао 義道 |
1841-1868 | Юйцюаний том хүү | |
| 12 | Бэнгэ 本格 |
1868-1898 | Идаогийн том хүү | |
| 13 | Маолинь 懋林 |
1899-1913 | Бэнгэгийн өргөмөл хүү | |
| 14 | Дуанжэнь 端鎮 |
1913-1945 | Маолины хүү | Энэ хүний хятад нэрийг Жин Дунпин (金東屏) гэдэг |