Хошууд сиан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хошууд сиан/шянь

Qošud siyan-12.PNG
Qošud siyan
和硕县
Héshuò Xiàn
خوشۇت ناھىيىسى
Hoşut Nahiyisi

Хошууд сиан/шянь-н байршил
Хошууд сианы нутаг дэвсгэр (улаан)

Солбицол: 42°16′N 86°51′E
Улс Хятад улсХятад улс Хятад
Өөртөө засах орон Шиньжян
Өөртөө засах тойрог Баянгол
Газар нутаг  
 - Нийт 12,753 км²
Хүн ам  
 - Нийт (2003) 68,374
 - Нягтрал /км²
Цахим сүлжээ: hoxut.gov.mn (хятадаар)

Хошууд сиан эсвэл Хошууд шянь (мо.б. Qošud siyan-12white.PNG; хят. 和硕县 Héshuò Xiàn; уйг. خوشۇت ناھىيىسى‎ Hoşut Nahiyisi) — БНХАУ-ын ШУӨЗОБаянгол - Монголын өөртөө засах тойрогт харьяалагддаг сиан (эсвэл шянь, хошуутай тэнцэх нэгж).

Эх газрын хуурай, дулаан уур амьсгалтай. Жилийн дундаж дулааны хэм +8.6°C байдаг бол хамгийн хүйтэндээ -31.6°C, хамгийн халуундаа +39.2°C хүрнэ. Баруун урд талын захаараа Бост нуурын эрэгтэй нийлдэг. Сианы төв нь өөртөө засах орны төв Өрөмч хотоос урагшаа 384 км, өөртөө засах тойргийн төв Хүрэл (эсвэл Хорол) хотоос зүүн хойш 98 километр явж хүрэх зайнд байдаг.

Хошууд шяний 12,753 тэгш дөрвөлжин километр талбайд 2003 оны байдлаар 68,374 хүн оршин сууж байна. Олонх болсон Хятад үндэстнээс гадна 8514 Уйгур, 5192 Монгол, 5592 Хотон хүн цөөнх хувийг голлон бүрдүүлж байна.[1] Баянголын Монголчууд, тухайлбал энэхүү Хошууд шяний Монголчуудыг 1774 онд Ижил мөрний эргээс Увш ханаар удирдуулан ирсэн Ойрдын (түүн дотроо Хошууд ястан) хойчис гэдэг. Тэд албан ёсны худам үсгээс гадна тод үсгээрээ бичдэг.

Зүүлт[засварлах | edit source]

  1. "Baidu" сүлжээний мэдээлэл: Хошууд шянь (Хятад хэлээр)

Гадаад холбоос[засварлах | edit source]