Хоёрдугаар сарын хувьсгал

Хаант засгийн цагдаа нар босогчдын өмнөөс довтолж буй нь

1917 оны Хоёрдугаар сарын хувьсгал буюу Февралийн хувьсгал (Орос: Февральская революция) нь Хаант Орос Улсын хаант засаглалыг түлхэн унагасан хувьсгал юм. Энэхүү хувьсгалын нэр нь тухайн үед Орост хүчин төгөлдөр байсан Юлийн цагалбараар тооцогддог бөгөөд энэ цагалбарын дагуу тус хувьсгал нь хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн аж. Григорийн цагалбараар бол энэ нь гуравдугаар сарын 8 юм. Хувьсгал гарах шалтгаан нь Дэлхийн нэгдүгээр дайны улмаас бий болсон эдийн засгийн болоод зэвсэгт хүчний сул байдал, ард түмний амьжиргааны дорд түвшин, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хомсдол, мөн түүнчлэн 1905 оны Оросын хувьсгалаас улбаалсан улс төрийн ба зохион байгуулалтын асуудлуудаас үүдэлтэй юм.


Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Хоёрдугаар сарын хувьсгал – Викимедиа зураг, бичлэг, дууны сан