Христийн сүм

Христийн Сүм гэдэг нь Есүс Христэд итгэдэг бүх хүмүүсийн нэгдлийг хэлнэ. Христийн Чуулган нь Есүс Христийн сургаал дээр үндэслэдэг. Шинэ Гэрээнд сүмийг заримдаа бүх Христэд итгэгчдийн нэгдэл, заримдаа тодорхой газар нутагт цуглардаг итгэгчдийн нийгэмлэгийг хэлэхэд хэрэглэдэг. Грек хэлний ekklesia гэдэг үг нь цугларалт, нэгдсэн хүмүүсийн бүлэг гэсэн утгатай.
Үүсэл
[засварлах | кодоор засварлах]
Христийн сүмийг Пентекостын өдөр Ариун Сүнс элч нар болон бусад итгэгч дээр бууснаар шинэ гэрээний сүм тодорхой хэлбэрээр илэрсэн гэж олон Христэд итгэгч хүлээн зөвшөөрдөг. Үүнээс хойш сүм дэлхийн олон улс оронд тархсан. Никайн-Константинополийн итгэлийн тунхагт сүмийн дөрвөн үндсэн шинжийг нэгдмэл нэг, ариун, бүх нийтийн, элчит эрхийн гэж тодорхойлдог.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Христийн сүм нэг байгууллагаар хязгаарлагддаггүй. Түүхийн явцад Христитгэл олон уламжлал, сүмүүдэд хуваагдсан. Өнөөдөр Ромын Католик, Дорнын Зүүний Ортодокс, Дорнын Ортодокс, Англикан, Лютеран, Реформат, Методист, Баптист, Пентекост зэрэг олон том уламжлал болон бусад олон сүм, урсгал байдаг.
Зарим христитгэлийн теологичд сүмийг үзэгдэх сүм ба үл үзэгдэх сүм гэж ялгадаг. Үзэгдэх сүм нь дэлхий дээрх бодит сүмүүд, цуглаанууд, үйлчлэлээр илэрдэг. Үл үзэгдэх сүм нь Христэд үнэхээр итгэж, аврагдсан бүх хүмүүсийн нэгдлийг хэлдэг.
Сүм нь зөвхөн мөргөлийн барилга биш. Сүм бол Христэд итгэгчдийн нэгдэл бөгөөд тэд хамтдаа Бурханд мөргөж, Бурханы Үгийг сонсож, залбирч, итгэлээрээ амьдардаг. Мөргөлийн барилга нь Сүм цуглардаг газар мөн боловч барилга өөрөө Сүм биш юм. Тиймээс олон итгэгчид энгийн заал, танхимд цуглан Бурханыг алдаршуулж болдог.
Үр нөлөө
[засварлах | кодоор засварлах]Христийн сүм дэлхийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Эртний сүм Ромын эзэнт гүрэн даяар тархаж, дараа нь Европ, Ази, Африк болон дэлхийн бусад хэсэгт хүрсэн. 1054 оны Их хуваагдал болон XVI зууны Протестант шинэчлэл нь христитгэлийн түүхэнд томоохон хуваагдал авчирсан. Гэсэн хэдий ч олон Христэд итгэгчид өөр өөр уламжлалтай ч бүгд Христийн Сүмийн нэг хэсэг байх боломжтой гэж үздэг бөгөөд үзэл баримтлалын хувьд ялгаатай ч эрүүл сургаалтай урсгал чиглэл, сүм чуулганууд ихэнхдээ Элч нарын итгэлийн тунхаг, Никайн итгэлийн тунхаг, Афанасын итгэлийн тунхагийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг.