Хубилай хаан ба юань гүрэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search


ХУБИЛАЙ ХААН БА ЮАНЬ ГҮРЭН /1261-1368/ Шинэ хаан

Хуралдайн дийлэнх нь Мөнх хааны залгамжлагчаар түүний нэгэн адил нэр сүр нь бадарсан Хубилайг сонгов. Гэвч Хубилайг сонгохыг түүний дүү Ариг бөх хүчтэй эсэргүүцсэн бөгөөд энэ нь иргэний дайнд хүргэж, уг дайн нь 1261 онд Хубилайн ялалтаар өндөрлөжээ. Үүнээс хойшхи хэдэн жилийг шинэ хаан өөрийн өргөн уудам эзэнт гүрний засаг захиргааны шинэчлэлийг хийхэд анхаарлаа хандуулахад зориулсан байна. Эдгээрээс томоохонд орох үйл явдлын нэг нь Хубилай хаан 1260 онд өвлийн нийслэл өргөөгөө өнөөгийн Бээжин буюу тэр үеийн Даду /”Их нийслэл” буюу Ханбалик гэгддэг байсан, Марко Пологийн тэмдэглэснээр Камбалук/-д байгуулж, Монголын эзэнт гүрний улс төрийн төвийг өмнө зүгт буюу Хятад руу шилжүүлэн Хятадын нөлөөг нэмэгдүүлсэн явдал байв. Хубилай өвлийн ордноо Цагаан хэрмээс умардад орших Шангду (the Xanadu of Coleridge)-д байрлуулсан байна.

1268 онд Хубилай анхаарлаа Хятад дахь дайн тулааны асуудалд бүрэн хандуулах боломжтой болсон байна. Улмаар хэдэн Субэдэйн ач хүү Баяны ур чадвар нь тодорсон хэд хэдэн аян дайн нь Сун улсын нийслэл Ханжоуг 1276 онд эзэлснээр өндөрлөжээ. Үүний дараа алс холын зарим мужуудыг эрхшээлдээ оруулахад дахин гурван жил зарцуулав. Ингээд дайны хамгийн сүүлчийн ажиллагаа 1279 онд Сүн улсаас урвагсдаас бүрдсэн Монголын усан цэргийн флот Сүн улсын цсан цэргийн флотоос үлдсэн хэсгийг Гуанжоугийн тохойд устгасан далайн тулалдаанаар төгссөн байна. Мөнх хааны дэлхийг эзлэх гэсэн хүчтэй хүсэл эрмэлзлэлийг Хубилай хуваалцаагүй байна. Тэрээр Хятадын эсрэг шийдвэртэй дайтаж байсан ч эзэлсэн улс орноо хяналтандаа байлган нэгтгэхэд монголчуудын нөөц боломж хүрэлцэхгүй хязгаарлагдмал байна гэдгийг магадгүй гадарлаж байв. Мөнх хааны үхэл болон Хубилан өөрийн хаан ширээнд суухын хооронд болсон үйл явдлаас тэрээр энэхүү нөөц боломжийн хязгаар дөхөж байсныг ойлгосон бололтой. Багдадыг булаан эзэлж 1258 онд Аббасидын халифатыг бут ниргэн Мессопотами болон Сирийг эзэлсэн Хүлэгү Мөнх хааныг нас нөгчсөн мэдээ хүлээн авч Монгол руу буцжээ. Тэд буцах замдаа 1260 онд Палестины нутагт болсон Айн Жалитын тулалдаанд тэднээс давамгай хүчтэй мамлюкийн армид ялагдсан байна. Мамлюкуудыг Бейбарс хэмээх өмнө нь монголын цэрэгт тулалдаж явсан Кипчак эр толгойлж байсан бөгөөд тэр монголчуудын дайны тактикийг ашигласан байдаг байна. Хубилай ч тэр, Хүлэгү ч тэр Айн Жалитын ялагдлын өшөөг авах гэж төдийлөн чармайсангүй. Тэд хоёул өөрсдийн эзлэн авснаа баталгаажуулах, зөрчил хагарлыг дарах, хууль журмыг сэргээн тогтооход анхаарлаа түлхүү хандуулж байв. Тэдний авга ах Бат болон Алтан ордын өв залгамжлагчдын нэгэн адил тэд зэргэлдээх эзлэгдээгүй улс оронд хийх дайран түрэмгийллээ хааяа нэг тохиолдлын болон тодорхой хязгаарлагдмал зорилготой дайралт төдий болгон багасгасан байна. 1274 болон 1281 онд тус тус Японыг эзлэхээр хийсэн хоёр оролдлого нь амжилтгүй болсны дараа Хубилай хаан дорно зүгт газар нутгаа тэлэх гэсэн зорилгоосоо татгалзсан байна. 1293 оны 1 дүгээр сард Хубилай хаан Явад халдан нутгийн хааныг буулгаж авсан боловч түүний эсрэг Явагийн холбоотнууд нийлсэн тул төдилгүй арлыг орхин явсан байна. Сүн улс мөхсөний дараа 1279 онд Хубилай хаан өөрийгөө Дадуд нийслэлтэй нэгдсэн Хятад гүрний эзэн хаанд өргөмжлөн Юань / “анхдагч”, “эхний”/ (1279-1368) гүрнийг байгуулснаа зарласан байна.