Хуй салхи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Тропикийн циклон буюу Хар салхи нь нь төв хэсэгтээ агаарын нам даралттай, аадар бороо бүхий цаг уурын нэгэн төрлийн үзэгдэл болно. "Циклон" гэдэг үг нь цагираг хэлбэрийн эргүүлэгийг хэлэх бөгөөд уг эргүүлэг Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, цагийн зүүний эсрэг чиглэлтэй байна. Бүх тропикийн циклонууд тропик орчмын харьцангуй дулаан далайд үүсэх ба хүчтэй салхи, ширүүн бороо үүсгэнэ. Зарим тропикийн циклонууд эх газрыг дайрч болох бөгөөд энэ тохиолдолд асар их хэмжээний хохирол учруулдаг байна.

Үүсэх салхины хурд 120 км/цаг-с давсан үед хар салхи гэж нэрлэх ба Хойд Атлантын далай, Зүүн ба Төв Номхон далайд ихэвчлэн үүснэ. Хар салхийг Дэлхийн улс орнууд бас янз бүрээр нэрлэх нь байдаг. Жишээлбэл, зүүн өмнөд Азийн орнууд "тайфун" гэж нэрлэнэ.