Jump to content

Хулганын хавх (жүжиг)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

“The Mousetrap” нь Агата Кристигийн бичсэн аллагын нууцлаг жүжиг юм.

Энэ нь Лондонгийн Вест Эндэд хамгийн удаан хугацаанд тоглогдож буй жүжиг бөгөөд дэлхий дээрх бүх жүжгүүдээс хамгийн урт хугацаанд тасралтгүй тавигдсан бүтээл юм. 2025 оны 3-р сарын 19-нд 30,000 дахь удаагийн тоглолтоо хийсэн.Жүжиг анх 1952 онд Лондоны Вест Эндэд нээлтээ хийсэн бөгөөд 2020 оны 3-р сарын 16 хүртэл тасралтгүй тоглогдож байсан. Харин COVID-19 цар тахлын үеэр түр хугацаанд зогсоогдсон.


Энэ нь “хэрэг хэн хийсэн бэ?” төрлийн нууцлаг жүжиг бөгөөд төгсгөлдөө гэнэтийн эргэлттэй. Үзэгчдийг театрын танхимаас гарсны дараа төгсгөлийг бусдад задруулахгүй байхыг уламжлал ёсоор хүсдэг.Жүжигт нийт найман дүр байдаг бөгөөд 2012 он гэхэд эдгээр дүрүүдийг 400 гаруй жүжигчин тоглосон байна.Анхны хувилбарт мөрдөгч сержант Троттерийн дүрийг Ричард Аттенборо, харин түүний эхнэр Шейла Сим Монксвелл Манор зочид буудлын эзэн Молли Ралстоны дүрийг анх тоглож байжээ.Түүнээс хойш жүжигт алдартай, гол од жүжигчид төдийлөн тоглоогүй бөгөөд The Guardian сонинд бичсэнээр Стивен Мосс “энэ жүжгийн жинхэнэ од нь өөрөө жүжиг болон түүний зохиолч юм” гэж онцолсон байдаг.