Хунчир
Хунчир нь (латин:Astragalus) Дорно дахины анагаах ухаанд өргөн хэрэглэдэг эмийн ургамал юм.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Монголчууд 900 орчим жилийн өмнөөс зэрлэг байгалиас хунчирыг түүж, биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх, шарх, үрэвслийг анагаахад хэрэглэсээр ирсэн түүхтэй билээ. Хожим сүүлийн 200 жил зэрлэг байгалиас нь үлэмж ихээр сүйдлэн, устан үгүйрсэний улмаас Улаан ном-д бичигджээ.
Astragalus буюу Хунчирыг өрнийн шинжлэх ухаанд судалж үзээд эмчилгээндээ ашиглаж эхэлжээ. Дэлхий дахинд дэгдсэн Ковид 19 цар тахлын эмчилгээнд ашиглаж, халдварын үед ч эерэг нөлөөтэй байгаа талаар эрдэмтэд онцолж байсан юм.
Хунчир нь хүний бие махбодын дархлаа тогтолцоог дэмжихэд онцгой ач тустай. Дархлааны тогтолцоо нь гаднын хорт бодисоос хүний биеийг хамгаалж биеийг хоргүйжгүйжүүлэх үүргийг гүйцэтгэдэг юм. Хунчир нь хөгшрөлт, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэхээс гадна элэг, мэдрэлийн тогтолцоо, бөөр, уушги, зүрх зэрэг эд эрхтний үйл ажиллагааг дэмждэг болох нь судалгаагаар нотлогдсон.
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн олон улсын эрдэмтэд хунчирын ач тусыг судлан тогтоож хортой, хоргүй Хавдар, Зүрх судас, Чихрийн шижин зэрэг хүнд өвчний үед уух, урьдчилан сэргийлж хэрэглэх олон төрлийн эм, эмийн бүтээгдэхүүний гол түүхий эд болгон ашигласаар байгаа юм.
Тариалалт
[засварлах | кодоор засварлах]Хунчир нь Монгол нутагт тарьж ургуулсан, 100 хувь байгалийн цэвэр эмийн ургамлын үндэс юм. Хунчир нь A, С, Е амин дэм болон Селен, Алкалойд, Салонин. Флаөоноид, Полисахарид зэрэг биологийн өндөр идэвхт эрдэс бодис агуулдаг.
Хунчирын эмчилгээний чанар нь шинжлэх ухааны олон жилийн судалгаагаар нотлогдсон бөгөөд Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг. Хунчир нь хоол, цайнд онцгой амттай орц байхаас гадна хүний биед үзүүлэх эмчилгээний шинж чанараараа Солонгосын Хүн орхоодойгоос хавьгүй илүүг Монголын болон олон улсын нэрт эрдэмтэд хэдийн судалж тогтоосон.
Ашиг тус
[засварлах | кодоор засварлах]- Холестерин бууруулна.
- Дархлаа сэргээнэ.
- Чихрийн шижинг илаарьшуулна.
- Хавдрын өсөлтийг саатуулна.
- Харшлыг намжаана.
- Шархыг түргэн эдгээнэ.
- Хоол боловсруулалтыг сайжруулна.
- Цус шингэлнэ.
- Биеэс хор зайлуулна.
- Залуужуулна.
Хэрэглэх заавар
[засварлах | кодоор засварлах]Хандалж уух: Хунчирыг сайтар угааж цэвэрлэн, 50-100 граммыг 2-3 литр усанд 5 минут буцалгасны дараа зөөлөн гал дээр үргэлжлүүлэн 10 минут буцалгаж хандаа бэлтгэнэ. Бэлтгэсэн хандыг өдрийн турш цай болон бусад уух зүйлсийнхээ оронд ууж хэрэглэнэ. Хандыг сэрүүн газар хадгалж, 24 цагийн дотор хэрэглэвэл зохимжтой. Үндсийг 3-4 удаа дахин хандалж болно. Хандалсан үндсийг хуурай, сэрүүн газар /0-5 градус/-т хадгална. Хунчирын хандыг 10 хоног уусны дараа 10 хоног завсарлана.
Шөлөнд хэрэглэх: Угааж цэвэрлэсэн хунчирыг шөлөнд буцалгаж хэрэглэвэл, таатай сайхан амт оруулж, алжаал ядаргааг тайлна.
Махтай чанах: Угааж цэвэрлэсэн хунчирыг махтай хамт чанаж хэрэглэж болно.
Төрөл зүйл
[засварлах | кодоор засварлах]| Алтайн Хунчир | Astragalus altaicus Bge. |
| Альбертийн Хунчир | Astragalus alberti Bge. |
| Альпийн Хунчир | Astragalus alpinus L. |
| Аргутын Хунчир | Astragalus argutensis Bge. |
| Байгалын Хунчир | Astragalus uliginosus L. |
| Дагалз Хунчир | Astragalus sulcatus L. |
| Датчийн Хунчир | Astragalus danicus Retz. |
| Даурын Хунчир | Astragalus dahuricus (Pall.) DC. |
| Хошоонхор Хунчир (Зээргэн шилбэ) | Astragalus melilotoides Pall. |
| Гурвэрхэг Хунчир | Astragalus oroboides Horn. |
| Григорьевын Хунчир | Astragalus gregorii B.Fedtsch. et Basil. |
| Алаг Хунчир | Astragalus discolor Bge. |
| Туулайн Хунчир | Astragalus lugubris Pall. |
| Хувьсамтгай Хунчир | Astragalus variabilis Bge. |
| Ахар навчит Хунчир | Astragalus brachybotrys Bge. |
| Ахар навчит Хунчир | Astragalus brevifolius Ldb. |
| Сархин Хунчир | Astragalus macroceras Pall. |
| Сөөгөн Хунчир | Astragalus fruticosus Pall. |
| Багц Хунчир | Astragalus multicaulis Ldb. |
| Цагаан Хунчир | Astragalus galactites Pall. |
| Монгол Хунчир | Astragalus mongholicus Bge. |
| Үрчгэр Хунчир | Astragalus rugulosus Ldb. |
| Бавгар Хунчир | Astragalus lasiophyllus Ldb. |
| Давирдмал Хунчир | Astragalus inopinatus A. Bor. |
| Ганц наст Хунчир | Astragalus monophyllus Bge. |
| Шүрэн Хунчир | Astragalus sacerrimus Bge. |
| Пальтовын Хунчир | Astragalus palovii B.Fedtsch. |
| Шурга Хунчир | Astragalus thophyes Ldb. |
| Дүүжигнүүр Хунчир | Astragalus propinquus |
| Нумар Хунчир | Astragalus adsurgens Pall. |
| Ноорхой Хунчир | Astragalus puberulus Ldb. |
| Алаг цэцэгт Хунчир | Astragalus versicolor Pall. |
| Цайвар Хунчир | Astragalus dilutus Bge. |
| Ягаан Хунчир | Astragalus roseus Ldb. |
| Улаан Хунчир | Astragalus miniatus Bge. |
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Хунчирын эмчилгээний чанарыг судалсан тойм
Өдөр бүр хунчир уух нь аюулгүй юу?
Сарьслаг Хунчир: эмийн ургамал