Jump to content

Хурандаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хурандаа - зэвсэгт хүчний ахлах офицерийн цол, Монголд 1936 оноос эхлэн олгосон байна. 1936 оны 3 сарын 2-нд хоёр хүнд хурандаа цол хүртээсэн нь анхдагч хурандаа нар юм.

Анхны хурандаа нар

[засварлах | кодоор засварлах]

Дооровын Дашзэвэг

[засварлах | кодоор засварлах]

Богд хаант Монгол улсын дайчин цэрэг, Ардын хувьсгалын партизан, Цэргийн яамны 1-р хэлтэс (Eрөнхий хэлтэс)-ийн мэдэгч Дооровын Дашзэвэг (Дундговь. Дэлгэрхангай, 1889-) Хожмын МАХЦ-ийн Хүн эмнэлгийн хороон даргаар ажиллаж байсан. Партизаны комиссын тэргүүлэгч гишүүн. 1941-1946 онд Партизаны комиссын даргаар ажиллаж байжээ. 1940 онд хуралдсан Улсын 8-р их хурлаас УБХ-ын Тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байсан байна. 1959 оныг хүртэл ардын цэрэг, Дотоод яам, засаг захиргааны байгууллагад ажиллаж байжээ. Хиагтын тулалдаан болон түүнээс өмнөх МАЖЦ-ийн гаминтай хийсэн бүх тулалдаан, мөн Бароны эсрэг тулалдаанд оролцож явсан. 1916 онд Зүүн хязгаарын Сулинхээрт Хятадын "Хар цэрэг"-тэй хийсэн байлдаанд оролцсон. Мөн ондоо цаг түүхийн золиос болсон Харчин гүн Шударга баатар Бавуужавын өдөөсөн үймээнийг дарах зэрэгт оролцож байжээ. 1909 оны цэрэг. 1913 оноос Хятадын "Хар цэрэг"-тэй байлдах байлдаанд оролцож эхлэсэн. 1914 онд Хужирбулангийн цэргийн сургуулийг төгссөн. 1918 оны Хүрээ 300 цэрэгт багтан Хиагтад очин хил хязгаарыг хамгаалахад оролцож, 1920 оны эцсээр Хүрээнд эргэн ирж байжээ.

Ардын хувьсгалын партизан. Цэргийн яамны 2-р хэлтэс (Дайчилгааны хэлтэс)-ийн дарга Зундуйн Жанцан (1902-1937 он, Булган, Бүрэгхангай). Бага, ахлах, дээд тушаалын албууд хашиж ирсэн. 1929 онд Цэргийн Eрөнхий сургууль эх зохиогч түшмэл. Улмаар 6-р морьт хорооны штабын дарга зэрэг ажлыг хашиж байгаад Цэргийн яамны 2-р хэлтсийн дарга болсон. Их хэлмэгдлээр ялын дээд хэмжээ авч цаазлуулсан.

Жанцангийн Намсрай

[засварлах | кодоор засварлах]

Хил хязгаарын батлан хамгаалах цэргийн хэргийг эрхлэх газрын жанжин штабын дарга Жанцангийн Намсрай (Булган). 1936 оны 7 сарын 16-нд хурандаа цол хүртсэнээр хилийн цэргийн түүхэн дэх анхны хурандаа болсон. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн 10 жил хоригдсон.