Jump to content

Хурбан айт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хурбан айт

Хурбан айт бол лалын шашинтнуудын хоёр дахь том баяр юм.

Хурбан нь Аллах бурханд ойртох, айт гэдэг нь эргээд ирсэн баяр баяслаар дүүрэн өдөр гэсэн утгатай. Баяр нийтдээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд шариатын хуулиар боломжийн амьдралтай мусульман хүн болгон хонь, ямаа, үхэр, тэмээ зэрэг салаа туурайтай малаар Аллах тэнгэрт өргөл барьж, махыг нь бусадтай хуваалцах, ядуусыг хооллох зарчимтай. Энэ өдрүүдэд мечетүүдэд ч хурбаны мал гаргадаг.

Монголын лалын шашинтнууд 1990 оноос Хурбан айт баяраа сэргээн тэмдэглэх болжээ.[1]

  1. Ө., Нурболат (2023-06-28). "БАЯН-ӨЛГИЙ: Ислам шашинтнуудын ариун "Хурбан айт" баяр өнөөдөр эхэлж байна". МОНЦАМЭ. Татаж авсан: 2025-09-01.
 Commons: Хурбан айт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ Исламын шашны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.