Хурдас чулуулгийн овоолгын талбайг тодорхойлох
Хурдас чулуулгийн овоолгын талбайг дараахь байдлаар тодорхойлно.
Нэг догол бүхий овоолгод: SОВ1 = Vx ·kc / h01
Хоёр догол үе бүхий овоолгод: SОВ2 = Vx · kc / h01+ μ1 · h02
Энд, Vx – хурдас чулуулгийн эзлэхүүн, м3
kc- чулуулгийн сийрэгжилтийн коэффициент, (kc= 1.15-1.4)
h01, h02 – овоолгын 1 ба 2-р доголын өндөр, м μ1- хоёр дахь доголын дүүргэлтийн коэффициент (μ1= 0.4-0.8)
Нэг ил уурхайн чулуулгийг хэд хэдэн овоолгод хуваан байршуулах боломжтой бөгөөд овоолгын нийт талбай нь тусгайлан үүсгэх i талбайнуудын нийлбэрээс бүрдэнэ.
S овн = ΣSовi
Хурдас чулуулгаас гадна кондицийн бус ашигт малтмалын овоолго, ашигт малтмалын задгай агуулахууд тодорхой талбай эзэлнэ. Тэдгээрийн талбайг хөрсний овоолгын талбайг тодорхойлохтой ижил томьёогоор тодорхойлно. Газрын гадаргыг хатуу хог хаягдлаар бохирдуулснаар хүрээлэн буй орчинд учрах хохирлыг тооцохдоо дараах томьёог ашиглана.
Хбох= q · m · Хнэгж
Энд, Хбох – газрын нөөцийг ашиглалтгүй болгох, бохирдуулснаас үүдэх хохирол, төг/жил;
q – газрын нөөцийн харьцангуй үнэ цэнийн үзүүлэлт: ойрхог, хангайн бүсэд q=0.3,
ойт хээрийн бүсэд q=0.5, хар хөрсөнд q=1.0,
усалгаатай хөдөө аж ахуйн эдэлбэрт q=1.5;
Хнэгж – 1.0 тн хаягдлын учруулах хохирол, төг; m – хөрсөнд нэг жилд хаягдаж байгаа хаягдлын жин, тн/жил.
Үйлдвэрлэлээс 1.0 тн хатуу хог хаягдлыг хаяснаар байгаль орчинд учруулах нэгж хохирлын хэмжээ нь түүнийг арилгах, хоргүйжүүлэх, хатуу хаягдлыг газарт булах, мөн энэ зорилгод зориулсан газрын өртөг болон эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн зардлын зүйлээр илэрхийлэгдэж болно (шууд бус хоёрдогч бохирдлыг тооцохгүйгээр).
Хнэгж = Зсаар + Зэа
Энд, Зсаар – 1.0 тн хатуу хаягдлыг хоргүйжүүлэх, саармагжуулах, булах, устгах зардал, төг;
Зэа – 1.0 тн хатуу хог хаягдалд шаардагдах дараагийн эрүүл ахуйн зардал, төг.
Эдэлбэр газарт учруулах нийт хохирлын хэмжээг тооцохдоо дараахь томъёог ашиглана.
Хгаз = Хгаз.хомс + Хгаз.бох