Хуруут хун

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хуруут хун
CygneVaires.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Төрөл: Cygnus
Зүйл: C. olor
Латин нэр
Cygnus olor
(Gmelin, 1789)

Хуруут хун нь Нугасныхан овгийн усны шувуу юм. Европ болон Азиас гаралтай, ховор тохиолдолд Африкийн хойд хэсэгт өвлийн улиралд үзэгдэнэ. Монгол улсын Бөөн цагаан, Улаан нуур болон Ховд голд таарна.

Энэхүү том биетэй хун шувууны нас бие гүйцсэн нь 125-170 см урт, далавчаа дэлгэсэн нь 200-240 см , биеийн жин нь 12-15 кг байдаг. Хамгийн ойр төстэй зүйл шувуу нь гангар хун юм. Хунгийн дэгдээхэй нь цав цагаан биш байдаг, 1 нас хүртлээ хошуу нь хар сааралдуу өнгөтэй байх ба нас бие гүйцэхдээ улбар шар болно. Өдгөө дэлхий дээр нийт 500,000 хуруут хун бий гэсэн тооцоо байдаг.

Зургийн цомог[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Cygnus olor – Викимедиа дуу дүрсний сан