Хур сурвалж
Энэ өгүүллийг Краудсорсинг өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |
Хур сурвалж нь Хур эх сурвалж буюу олон нийтийн хамтын эх сурвалж (Crowdsourcing) гэдэг нь тархай байрлалтай, олон оролцогчид бараа, үйлчилгээ (тухайлбал санаа, санал хураалт, жижиг даалгавар, санхүү гэх мэт)-ыг төлбөрийн эсвэл сайн дурын үндсэн дээр хамтран бүтээх, гаргаж ирэх үйл явцыг хэлнэ. “Crowdsourcing” гэдэг үг нь “crowd” (хурсан олон, бөөн хүн) болон “outsourcing” (гадаад даалгавар гүйцэтгүүлэх) гэсэн хоёр үгийн нийлмэл хэлбэр юм. “Outsourcing”-оос ялгаатай нь “crowdsourcing” нь тодорхой нэг байгууллага, бүлэгт бус харин илүү нээлттэй, олон нийтэд чиглэсэн өргөн хүрээний оролцогчдыг хамруулдаг.
Хур эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]Хур олон нийтийн, хур эх сурвалжийн мэдлэг, туршлагыг ашиглах зорилгоор туслан гүйцэтгэгч ажлын төрлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр тодорхой үйлдвэрлэлийн чиг үүргийг хүмүүсийн хүрээлэлд шилжүүлэх явдал юм.
Хур сурвалжийн давуу талууд нь зардал буурах, хурд нэмэгдэх, чанар сайжрах, уян хатан байдал болон ажлын цар хүрээ нэмэгдэх, мөн олон талт байдлыг дэмжих зэрэг орно. Хур сурвалжийн арга хэлбэрүүдэд уралдаан тэмцээн, виртуал хөдөлмөрийн зах зээл, нээлттэй хамтын ажиллагаа, өгөгдөл хандивлах зэрэг ордог.
Хур сурвалжийн зарим хэлбэр, тухайлбал “санааны уралдаан” эсвэл “инновацийн тэмцээн” зэрэг нь байгууллагуудад ажилчдынхаа хүрээнээс давж, олон нийтийн оюун санаанаас суралцах боломж олгодог (жишээ нь, Lego Ideas).
Хур сурвалжийн цаг хугацааны тойм
[засварлах | кодоор засварлах]1567 он – Испанийн хаан II Филип далай дээр хөлөг онгоцны уртраг (longitude)-ийг тооцоолох арга олох хүнд мөнгөн шагнал санал болгосон.
1714 он – Английн засгийн газар хөлөг онгоцны уртраг хэмжих арга хайхдаа олон нийтэд мөнгөн шагналын уралдаан зарласан.
1783 он – Францын хаан XVI Луи тэнгисийн давснаас хамгийн энгийн, хамгийн хямд аргаар шүлт (alkali) гарган авах аргыг бүтээсэн хүнд шагнал амалсан.
1849 он – АНУ даяар 150 орчим сайн дурын цаг уурын ажиглагчдын сүлжээ байгуулагдсан бөгөөд энэ нь Смитсонийн институцийн анхны нарийн бичгийн дарга Жозеф Хенрийн санаачилсан Цаг уурын төсөл-ийн нэг хэсэг байв. Тэрээр телеграф ашиглан сайн дурынхны мэдээллийг цуглуулж, томоохон цаг уурын газрын зураг гарган, шинэ мэдээллийг өдөр бүр нийтэд хүргэдэг байжээ. Жишээлбэл, сайн дурынхан Висконсинд болсон хар салхины замналыг хянаж, мэдээллээ телеграфаар илгээсэн байна. Энэ төсөл нь хожим АНУ-ын Үндэсний цаг уурын алба (National Weather Service) болж хөгжжээ. Аравхан жилийн дотор сайн дурын ажиглагчдын тоо 600 давж, Канада, Мексик, Латин Америк болон Карибын тэнгист хүрсэн.
1884 он – Оксфордын Англи хэлний толь бичиг (Oxford English Dictionary)-ийн анхны хэсгийг гаргахад 800 сайн дурын ажилтан үгсийг цуглуулж, эмхэтгэсэн.
Сэтгүүл зүйн хүрээнд
[засварлах | кодоор засварлах]Crowdsourcing нь сүүлийн жилүүдэд мэргэжлийн сэтгүүл зүйд улам бүр өргөнөөр ашиглагдах болжээ. Сэтгүүлчид олон нийтийн цуглуулсан мэдээллийг баримт шалгах (fact-checking) аргаар баталгаажуулж, дараа нь тухайн баталгаажсан мэдээллийг өөрийн нийтлэлд зохих ёсоор ашиглах боломжтой болсон.
Шведийн нэг өдөр тутмын сонин 2013–2014 онд crowdsourcing ашиглан улсынхаа орон сууцны зээлийн хүүгийн судалгаа хийж, 50,000 гаруй иргэнээс мэдээлэл авч чадсан байна.
Финляндын нэг өдөр тутмын сонин 2011–2012 онд хувьцааны богино хугацааны арилжаа (stock short-selling)-г судлах crowdsourcing төслийг хэрэгжүүлсэн бөгөөд иргэдийн цуглуулсан мэдээллийн үр дүнд нэг Финлянд банк татвараас зайлсхийх тогтолцоо ашиглаж байсныг илрүүлжээ. Үүний дараа тухайн банкны гүйцэтгэх захирлыг халж, бодлогын өөрчлөлт хийгдсэн байна.
АНУ-ын Talking Points Memo сайт 2008 онд холбооны прокуроруудыг халсан асуудалтай холбоотой 3,000 цахим шууданг уншиж, шинжлэхийг уншигчдаасаа хүссэн бол, Их Британийн The Guardian сонин 2009 онд сая сая бичиг баримтын агуулгыг олон нийтийн оролцоотойгоор судлуулсан байна.
Үйл явц
[засварлах | кодоор засварлах]Хур сурвалжтай ажиллах нь
- Олны дотроос хүмүүсийг сонгож ажиллуулах, эсвэл асуудлаа нийтлээд уншсан хүмүүс холбогдон ажиллах,
- Асуудлаа шийдвэрлэхийн тул яаж хийж болохоо асууж хариулт авах,
- Мэдлэг дээр тулгуурлаж хайж олох, олсон зүйлээ зохион байгуулж цэгцэлж авах,
- Шинэ санаа гаргаж бусдын бодол санааг авах
гэх мэт байдаг.
Төр, бизнесийн төлөөллүүд олон нийтэд үүрэг даалгавар өгөх нь ихсэж байна. Энэ нь тэдний ажлыг илүү хямд, ил тод болгодог.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Олон түмний мэргэн ухаан: краудсорсингийн давуу болон сул талууд