Хутлугтөмөр
Хутлугтөмөр (1260?-1324?) бол Монголын Юань гүрний их хаан Хубилайн арав дахь хөвгүүн. Төрүүлсэн эхийн нэр тодорхойгүй үлдсэн. Юань улсын сударт 忽都鲁帖木儿 (Hū dōu lǔ tiē mù er), Судрын чуулганд قوتلوقتيمور (Qutlūq-Tīmūr) гэж бичжээ. Юань улсын судар, Судрын чуулган гэсэн хоёр эх сурвалжид түүний намтар харилцан адилгүй байна. Юань улсын сударт түүний тухай мэдээлэл нэн хомс байхаас гадна бусад ах дүүсийн адил ван цол, чухал албан тушаал, гавъяа шагнал авч байгаагүй, зөвхөн хааны зарлигаар олон газарт томилолтоор алба хашидаг цэргийн түшмэл байсан цөөн мэдээ байдаг. Гэтэл Судрын чуулганд "...Тэрбээр Ариг Буха хаантай тэрсэлдэж байсан жил төрөөд хорин настайдаа өөд болсон. Тэр сүйт бүсгүйтэй, харин хүүхэдгүй..."[1] хэмээх нь 1260-1264 оны хооронд төрөөд 1280-аад онд өөд болсон эсвэл мэдээ сураг тасарсан бололтой. Хутлугтөмөр нь Аба өвгөн гэх хөвгүүнтэй. Аба өвгөн нь Балдорж гэх ганц хөвгүүнтэй гэж Юань улсын сударт бичжээ. Юань улсын судрын 24-р дэвтэрд Буянт хааны "Хуаньцингийн тэргүүн оны 2 сард ... Хутлугтөмөрийн хөвгүүнд Цюаньжоу чөлгөөний Наньян сянь...-ий 13604 өрхийг идэх хот болгон өгсөн"[2][3] гэх ганц мэдээлэл нь түүний үр хойчист цор ганц шагнал бололтой.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. дэд боть. т.176
- ↑ Юань улсын судар. 24-р дэвтэр
- ↑ https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7024