Хэвлэлийн орчин үеийн технологи
Офсет хэвлэл: Офсет хэвлэлийн хэвний хэвлэгдэх элементүүд нь хэв бэлтгэх явцад тослог шинжтэй болж, хэвлэл явагдах агшинд хэвлэлийн будгийг өөртөө хүлээн авдаг. Харин хэвний гадаргуу дээрх хоосон зайн элементүүд нь услаг шинжтэй бөгөөд хэвлэх явцад чийглэгч уусмалыг шингээж, хэвлэлийн будгийг түрхдэг. Офсет хэвлэл нь өнөөгийн байдлаар ус ба чийглэгч уусмал ашигладаг цорын ганц арга юм. Сүүлийн үеийн машинууд нь бүтээгдэхүүнийг бүрэн өнгөөр төдийгүй, шаардлагатай бол 5 ба 6 дахь зориуд будаг хольж гаргасан(Spot) өнгийг (ихэвчлэн ой санамжийн өнгийг хэвлэх эсвэл лакдах) хэвлээд төгсгөлдөө эсгүүр (горвидох, хагас зүсэх, нүхлэх зэрэг бүх ажиллагаа) хийх дамжлагын машинуудыг угсарсан иж бүрэн шугам байдлаар бүтээгдэх болсон.
Computer to Print: Энэ бол компьютерт бэлтгэсэн мэдээллийг бага хүчин чадалтай хэвлэгч төхөөрөмжөөр (принтер) шууд хувилах ажиллагаа юм. Цөөн тооны хэвлэлтэнд ашиглагдана.
Computer to Film: Энэ бол бэлтгэсэн эхээс фото хальсан дээр өнгө ялгах технологи бөгөөд уламжлалт аргаар фото механикийн аргаар өнгө ялгахтай харьцуулахад чанарын асар их үсрэлт хийсэн дэвшилтэт арга мөн боловч сүүлийн үед энэ технологийг халсан CPT3 технологиуд гарч хэрэглээ нь багасаж байна.
Computer to Plate: Энэ бол компьютерт бэлтгэсэн мэдээллийг шууд хэвний хавтан дээр лазераар бичих технологи юм. Уг технологийн давуу тал нь цаг хугацаа, тоног төхөөрөмж, санхүү эдийн засгийн асар их хэмнэлт гардагт оршино.
Computer to Press: Энэ бол компьютерт бэлтгэсэн мэдээллийг шууд хэвлэх машинд өгч, хэвлэх ажиллагаа нь компьютерээс удирдагдах технологи юм. Энэ технологи хэрэгжсэнээр эх бэлтгэлээс хойшхи бүх дамжлагыг алгасаж, ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломж бүрэлдсэн.