Хэлэлцүүлэг:Амин хүчил
Сэдэв нэмэхНийтлэлийн агуулга
[кодоор засварлах]Та бүхний харж байгаачлан монгол хэл дээрх Википедиа өгүүлэл, нийтлэлүүд нь англи хэл дээрх эх нийтлэлээсээ нэлээн дутуу дулимаг, богино, мөн агуулгын хувьд уншигчдад ямар нэг сонирхол төрүүлхүйц мэдээллүүдийг бараг л агуулдаггүй. Нийтлэгчийн хувьд википедиа өгүүллийг засварлах, хэвлэн нийтлэх нь нэлээн ярвигтай ажил байдаг. Ялангуяа, шинжлэх ухааны нийтлэлүүд нь бидний төдийлэн ашигладаггүй нэр томьёо, жишээнүүдийг агуулсан байдаг. Иймд зарим тохиолдолд бид монгол хэлэнд байдаггүй шинэ үг, нэр томьёог орчуулан буулгах шаардлагатай болдог. Хоёрдугаарт, монгол хэл дээрх нийтлэлд хавсрагддаг зураг, инфографикт бид нарын өөрсдийн гараар хийсэн зураг, видео гэж зүйл бараг л алга. Дийлэнх тохиолдолд хаа нэгтээгээс ямар нэгэн өөрчлөлтгүйгээр тэр чигт нь хуулсан байдаг. Гуравдугаарт, бидний бичсэн нийтлэлийг баталгаажуулж, үнэмшүүлэх эшлэл, холбоос, зүүлтүүд маш хангалтгүй байна. Тодорхой эх сурвалжгүйгээр их хэмжээний текст бичсэн байгаа нь нийтлэлийг баталгаатай баримт бус харин өөрийнхөө юу бодож байгаагаа бичсэнтэй адил болгож байна. Нэгтгэж хэлэхэд, бид бүгдийн энд хийж байгаа ажил Монголын боловсролын байгууллагад нүүрлээд байгаа асуудал, боловсролын тэгш бус байдлыг арилгахад маш том нөлөөтэй ажил тул хүн бүр тус бүрдээ ажилдаа зүрх сэтгэлээ шингээж хийхийг хүсье. Toinykhan (яриа) 18:15, 16 Арванхоёрдугаар сар 2025 (UTC)