Хэлэлцүүлэг:Боди Алаг хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Боди Алаг хаан Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас Боди Алаг хаан Монголын хаан Bodialag_khan.jpg‎ Хаанчлал 1519–1547 Хаан ширээнд суусан 1519 Бүтэн нэр Боди Алаг Төрсөн 1504 Нас барсан 1547 Дараагийн хаан Дарайсүн гүдэн хаан Хааны овог Боржигин Улсын нэр Умард Юань Эцэг Төрболд

Боди Алаг хаан 1504 оны хөхөгчин үхэр жил төрж, 1547 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1519 оны цагаан луу жил хаан ор суусан. Хаан 42 насалжээ. Тэрээр Батмөнх Даян хааны хүү Төрболдын ууган хүү юм. Даян хаан түүнийг хаан ширээ залгамжлагчаар тодруулсан.Даян хааныг нас барсны дараа Боди Алаг хаан Монголыг удирдахад туршлага бага, мөн дэндүү залуу байсан учраас Барсболд өөрийгөө хаан гэж зарлав. Гэсэн хэдий ч Боди Алаг өөрийн хааны хэргэм зэргийг Барсболдод тийм ч амар өгөхийг хүссэнгүй. Тухайн үеийн монголчууд дайн тулаанаас үнэхээр залхаж, энх тайвныг хүсэмжлэх болсон. Тиймээс туршлагатай сайн хаан хэрэгтэй байв. Хэдий тийм боловч Даян хааны дөрөв дэхь хөвгүүн Боди Алаг хаанд дагаар орсноор Боди Алаг хаан Барсболд жононгоос илүү хүчтэй болж, Барсболд жонон цус урсгахаас татгалзан буулт хийснээр гурван жил үргэлжилсэн хаан ширээний төлөөх тэмцэл төгсөж, Боди Алаг Монголын хаан ширээнд суув.

  Ийнүү Боди-алаг хаан энхтайвныг хүсэмжлэн хятад руу элч илгээн найрамдахыг хүссэн ч Мин улсын засгийн газар үүнийг нь хүлээн аваагүй байна.Тэгсэн ч Боди-алаг хаан бууж өгөлгүйгээр дахин элч илгээн ихээхэн хэмжээний мал сүрэг өгч явуулан үүний хариуд үхэр буу нэгийг,лууний дүрстэй том алтан хатгамал нэгийг өгч явуулахыг хүссэн ч Мин улсын засгийн газар үүнийг нь хүлээн авалгүйгээр Боди-алаг хааныг зусар чалчаа гэж үзсэн байна.Тэгсэн ч хаан өөрийн зорилгодоо хүрч чадахгүй байсаар 1547 онд нас баржээ.Хаан өөрийн том хүүдээ хаан ширээгээ үлдээсэн байна.