Хэлэлцүүлэг:Волейбол

Page contents not supported in other languages.

Волейболын спорт манай орны биеийн тамирын хөгжилд онцгой байр эзэлдэг бөгөөд ерөнхий боловсролын болон коллеж, их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт зүй ёсоор орсон, хүн амын бие бялдарын бүх талын өв тэгш хүмүүжил олгох чийрэгжүүлэх, идэвхтэй амралтын чухал хэрэглүүр мөн. Орчин үеийн волейбол нь тамирчдаас бие организмын үйл ажиллагааны өндөр чадвар, хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр шаардаж байна. Өндөр зэрэгтэй тамирчдын хооронд явагдах нэг удаагийн уулзалт тэмцээн 1.5-2 цагийн хугацаанд болж энэ хугацаанд тамирчин хүн судалгаагаар 200-300 шахам төрлимйн хөдөлгөөн хийдгийн дотор 70-аас доошгүй хувь нь үсрэлт уналтын хөдөлгөөн хийгддэг. Волейболын ихэнх техикийн аргууд нь тамирчдаас дээд зэргийн хурд, хүч, авхаалж самбаа, харааны мэдрэмж, хөдөлгөөний өндөр идэвхжил, ачаалал шаарддаг бөгөөд зүрхний агшилтын давтамж тоглолтын эрчимтэй үед 180-200-д хүрч өрсөлдөөнтэй тоглолт, тэмцээний явцад 3 кг хүртэл жин алдах явдалч гардаг бөгөөд энэ чанараараа эрүүлжүүлжчийрэгжүүлэх ач холбогдолтой багийн спортын төрлүүдийн нэг юм. Волейболын спортын онцлог: -Ямар ч насны хүн хичээллэж болдог. -Талбай төхөөрөмж хямд -Эрүүлжүүлэлт, чийрэгжүүлэлтийн ач холбогдол ихтэй (цусны даралт ихсэх, хэт таргалах, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлнэ) -Тоглоомын чанараараа хүмүүсийн сонирхолыг татаж торны дэргэд байнга байлгах увидастай. -Ажлын алжаал ядаргааг бүрэн тайлдагт оршино. Хүнд олгох чанарууд: -Багийн спорт учраас хамт олонч, нийтч хүмүүжил олгодог. -Хөдөлмөрт дуртай, шаргуу, дайчин чанар эзэмшүүлдэг. -Сэтгэхүйн үйл ажиллагааг хөгжүүлдэг, оюун ухааны спорт -Хөдөлгөөний эвсэл, хурд хүч, авхаалж самбаа, орон зайн мэдрэмжийг хөгжүүлэн, үе мөч, тэнцвэрийн үйл ажиллагааг төлөвшүүлэх зэрэг онцлог чанаруудыг олгодог.