Хэлэлцүүлэг:Жаргалант сум (Төв)

Page contents not supported in other languages.

ӨНӨӨГИЙН ЖАРГАЛАНТ НУТАГ

Тус сум нь 186.6 мянган га нутаг дэвсгэртэй, Засаг захиргааны 4 багаар зохион байгуулагдсан. Нийт 1900-аад өрхийн 6307 хүн амтай, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн чиглэлээр нийт 98 аж ахуйн нэгж, байгууллагад үйл ажилагаа явуулж байна. Газар тариалангийн зориулалт бүхий 38.6 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд 2012 онд 14351 га-д үр тариа, 2130 га-д төмс 32.3 га-д хүнсний ногоо тариалж 29.4 мянган тн үр тариа, 56.5 мянга тн төмс, 526.5 тн хүнсний ногоо хураан авч сум, аймаг, Улаанбаатар хотын иргэдийг экологийн цэвэр төмс хүнсний ногоогоор хангаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж жилээс жилд тариалсан талбай хураан авсан ургацын хэмжээ нэмэгдэж байна.

МАЛ АЖ АХУЙН САЛБАР

Тус сум нь 136.399 толгой малтай. Үүнд: тэмээ 6, адуу 7984, үхэр 10685, хонь 72847, ямаа 45417 толгой бөгөөд үүний 98.8 хувь нь иргэдийн хувийн эзэмшилд байдаг. Малын нийт тоо толгой өнгөрсөн оныхоос 3235 толгойгоор буюу 2.4 хувиар өссөн байна. Сумын хэмжээнд жил бүр 90 тн ноос, 6.7 тн ноолуур, 2.0 тн хөөвөр, 2500 тн мах, 25.0 мянган ширхэг арьс шир бэлтгэн дотоод гадаадын зах зээлд гаргадаг.Жилд 600.0 мянган литр сүү бэлтгэн хэрэглэдэг. Малчид сумын төвөөс 10-50 км зайд алслагдан амьдардаг боловч нийт өрхийн 95 орчим хувь нь цахилгаан, радио телевизээр хангагдсан. Гахай, шувуу, зөгийн аж ахуйг иргэд сүүлийн үед эрчимтэй хөгжүүлж байна. 730 орчим мал бүхий өрх, 300 малчин өрхтэй бөгөөд түүний 90.0 гаруй хувь нь нар, салхины болон бусад эх үүсгүүрээр хангагдсан. Тус суманд 11 аж ахуйн нэгж, 50 иргэн 25-70 үнээ бүхий эрчимжсэн фермерийн аж ахуй эрхэлж, сумын болон төв суурин газрын хэрэгцээг хангаж байна.Сумын хэмжээнд одоогийн байдлаар 17 хадлангийн механикжсан салаа ажиллаж, жил бүр 7000 тн байгалийн хадлан бэлтгэдэг. 2012 онд 160 га талбайд тэжээлийн ургамал тариалсан. Цаашид эрчимжсэн аж ахуйг түлхүү хөгжүүлэх бодлого барин ажиллаж байна. Мал аж ахуйн чиглэлээр 2013 онд дараах томооохон зорилтуудыг дэвшүүлээд байна. - Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх биржийн системд ажиллах хоршоог шинээр байгуулан ажиллуулна. - Жил бүр улсын нөөцийн махны хэрэгцээнд 50-иас дээш тонн мах бэлтгэн нийлүүлнэ. - Цэвэр эрлийз үнээний тоог 2 дахин нэмэгдүүлж, зохиомол хээлтүүлгийн функт шинээр ажиллуулна. - Тахиа, гахай, зөгийн тоог нэмэгдүүлэн өндөг 60.0 мянган ширхэгээс доошгүй, гахайн мах 10.0 тн-оос дээш, зөгийн бал 500 кг-аас дээш тус тус үйлдвэрлэж, галуу, цацагт хяруулыг шинээр бий болгож өсгөнө. Энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр мал аж ахуйг эрчимжсэн технологиор газар тариалантай хослуулан хөгжүүлэх юм.